CNN: БНХАУ Филиппин улсад коронавирусний 100 мянган ширхэг оношлуур ХАНДИВЛАЛАА

2020 оны 03 сарын 21

БНХАУ Филиппин улсад коронавирусний 100 мянган ширхэг оношлуур болон бусад шаардлагатай зүйлсийг хандивласан тухай CNN мэдээллээ. Вирусний оношлуураас гадна 10 мянган ширхэг  N95 маск, 100 мянган ширхэг мэс заслын маск, мөн 10 мянган ширхэг бусад шаардлагатай зүйлсийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Манилад болжээ.

БНХАУ-ын тухайд  коронавирусний тархалтыг хяналтдаа авсан гэж албан ёсоор мэдэгдсэн. ДЭМБ-ын мэдээллээр тус улсад сүүлийн хоёр өдрийн байдлаар нас баралт бүртгэгдээгүй, шинээр 41 тохиолдол бүртгэгдсэн нь гаднын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top