Арилжааны банкууд 2019 оны гуравдугаар улирлын байдлаар хэдий хэмжээний ашигтай ажилласныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан мэдээлэлд үндэслэн хүргэе.
13 арилжааны банкны санхүүгийн тайлангийн нийлбэр дүнгээр банкууд нийт 219 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь татварын дараах дүн юм.
- Актив нь 5 их наядаас илүү дүнтэй Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкны ашгийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буюу 77 тэрбум төгрөгөөр өссөн байна.
- Харин актив нь 1-5 их наяд төгрөгөөр хэмжигдэх Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн гурван банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 тэрбум төгрөгөөр өсөж, 25.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
- Тэгвэл актив нь 1 их наяд дотор багтах Чингис хаан банк, Капитрон банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ариг банк, Богд банк, Кредит банк, Тээвэр хөгжлийн банк гэсэн банкуудын хувьд ашиггүй буюу 36.5 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )