Дэлхийн түүхэнд дархан алдартай Монгол хэмээх улс гэрийн бүрэн эрхт гишүүн казах түмэн, азай буурал Аксакалууд Та бүхэндээ Наурызын баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Дэлхий нийтэд тулгараад буй Covid-19 вирусийн энэ хүнд үед хамтын эв нэгдэл, сахилга бат, хүн бүрийн хувийн хариуцлага, ухамсраар эрсдэлийг бид бүхэн даван туулах болно. Бид хамтдаа чадна.
Халуун дулаан нарны улирал, үржил шимийн хавар цаг уудам Монгол оронд минь ирж байна. Наурыз бол Нарны баяр, бас Хаврын баяр билээ. Эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч алтан наран, мөнх хөх тэнгэрийнхээ дор Монголын казахуудын аж амьдрал урин хаврын адил дэлгэр тэнүүн байх болтугай.
Ассалам алейкум.
Наурыз бол Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор зарлан тунхагласан нийт хүн төрөлхтний баяр юм. Тиймээс Монгол Улсад энэ өдрийг казах түмний өв соёлыг хүндэтгэн дээдлэх, түгээн хөгжүүлэх, удам хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн утгаар ёслон тэмдэглэсээр ирсэн билээ.
Дэлхий даяар тархан суурьшсан олон сая казахчуудын дотроос Монголын казахууд үндэстнийхээ түүх, өв соёл, зан заншлыг хамгийн эрхэм сайнаар хадгалан үлдэж, тээн хөгжүүлж яваа хэмээх дүгнэлтийг эрдэмтэн судлаачид гаргасан байдгаар бид бахархдаг.
Манай казах иргэд улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалт, хөдөлмөрийн талбарт, урлаг соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, спортын гээд бүхий л салбарт амжилт бүтээл дүүрэн, алдар гавьяагаа дуурсгасаар байдагт Монголын төр, засаг, түмэн олон ямагт гүн хүндэтгэлтэй ханддагийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Улс орон, түүний дотор казах иргэдийн дийлэнх олонх нь амьдран суудаг Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх, казах түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, шударга ёс, хариуцлагын тогтолцоонд суурилсан, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх, ардчилал, хүний эрхийг дээдлэх төр, засгийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх оролцоо нэн чухал гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
Казах үндэстний түүх соёл, зан заншлыг дархлан хамгаалах, эх хэлээрээ сурах, харилцах, мэдээлэл авах, үндэсний шашнаа шүтэх, ялгаварлан тусгаарлагдахгүй байх зэрэг эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох асуудалд хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал ямагт онцгой анхаарсаар байх болно.
Эрхэм хүндэт казах иргэд ээ,
Энэ жилийн наурызын баяр Монголыг төдийгүй дэлхий дахиныг түгшээсэн халдварт өвчин голомтлон тархсан амаргүй цаг үед тохиож байна. Тиймээс саяхан тэмдэглэсэн Цагаан сарынхаа адил зөвхөн өрх бүлийнхээ хүрээнд ёсоо ёсолж, аксакал буурал, ахан дүүсийнхээ амар мэндийг айлтган золгох зан үйлдээ технологийн дэвшил ашиглахыг уриалж байгааг минь хүлээн авна уу.
Уламжлалт баяраа угтан золгох сайхан өдрүүдийн ерөөл билиг дүүрэн, домбороо эгшиглүүлж, айтысаа дуурсгаж, амар жаргалтай сайхан тэмдэглээрэй.
Наурыз мейрамы хутты болсын
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
Сэтгэгдэл ( 9 )
Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?
Ter baliar hamsaatanuud ni heleech huuhed uruu tataad orodtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavliig zogsoohgui bur ulam demjij ham hereg hiisen baihad
Moslim rape children
УИХ-ын дарга таньд баярлалаа. Та болон танай гэр бүлд мөн хамгийн сайн сайхныг хүсье. Монгол орон мандан бадраг!
УИХ-ын дарга танд баярлалаа. Энэ мэндчилгээ бол казах түмэнд үзүүлсэн хүндэтгэл, итгэл гэж ойлгож байна. Монгол хэмээх том айлын нэгээхэн хэсгийн хувьд Монголын казахууд Эх орондоо үнэнч бөгөөд, улс орны хөжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн, цаашид ч гэсэн зүтгэх болно. Дэлхийн казахуудын дунд үндэстнийхээ түүх, өв соёл, зан заншлыг хамгийн эрхэм сайнаар хадгалан үлдэж, тээн хөгжүүлж яваагийн хувьд Монголын казахууд онцгойрдгийг тэмдэглэхэд таатай байна. Энэ бол үе үеийн Монгол төрийн зөв бодлого, дэмжлэг, хайр халамжийн үр дүн билээ.
Баярлалаа та бүхэнд. Казак түмний нарны баярын Наурызын баярын мэндийг хүргэе.\nҰлыс күні қазан толса сол жылы ақ мол болар деген Ұлыс оң болсын \nАқ мол болсын\nҰлыстың ұлы күні Наурыз мерекесі құтты болсын.\nМонгол Улсынхаа төлөө зүтгэе.
Баярлалаа та бүхэнд. Казак түмний нарны баярын Наурызын баярын мэндийг хүргэе.\nҰлыс күні қазан толса сол жылы ақ мол болар деген Ұлыс оң болсын \nАқ мол болсын\nҰлыстың ұлы күні Наурыз мерекесі құтты болсын.\nМонгол Улсынхаа төлөө зүтгэе.
Bayarlala
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД БАЯРЛАЛАА. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ.