Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр ярьж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар прокурорын удирдах өндөр албан тушаалтнуудын төвшинд яригдаж эхэлжээ. Прокурорын овоо хараанд өртсөн 2-3 төрийн түшээ бий. Эхний ээлжинд хоёрынх нь асуудлыг оруулах уу, гурвуулангийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барих уу гэдэгт саналаа нэгтгэж буй мэдээ байна. Прокурорууд саналаа нэгтгэж, гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх шалгах үндэслэлээ тодорхой болгосны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хаяглахаар зэхэж байгаа бөгөөд нэр дурдагдаж буй гурав МАН-ын гишүүн юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top