Үндэсний үйлдвэрлэгчид цаг үеийг мэдэрч чадаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

Дэлхий нийтээр “COVID-19” вирусийн цар тархалт ихсэж онц байдал зарласантай холбоотойгоор манай улс бүх нийтээр онц байдал зарлаж, Улсын Онцгой Комиссоос хөл хорио тогтоогоод буй энэ үед хүнсний салбарын үйлдвэрүүд зүгээр суусангүй, дор бүрнээ хичээж нөөц бололцоогоо ашиглаж бараа бүтээгдэхүүний үнийг барьж, бусад үйлдвэрлэгчдээ уриалж,  чанартай найдвартай хүнсээр хангаж байгаа билээ.
 

Цаг үеэ мэдэрч хэрэглэгчдэдээ зориулж шинэ бүтээгдэхүүнээр хангаж олон хүн цуглах аюултай  энэ үед гэртээ хэрэглэх, гэртээ хүргүүлж авах гээд маш оновчтой аюулгүй шинэ санаануудыг гаргаж ирж байгаа нь Үндэсний үйлдвэрлэгч нар цаг үеийг мэдэрч чадаж байгаа явдал юм

Хүнсний үйлдвэрлэгч тэр дотроо ажилчид, борлуулагч нар бол бусдын өмнөөс тэргүүн шугамд өөрсдийгөө эрсдэлд оруулан байж ажилдаа сэтгэлээ шингээж байгаа зоригт хүмүүс юм. Бид бүхний өмнөөс нойр хоолоо хасаж өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нийт хүнсний үйлдвэрлэгч болон ажилчдадаа талархал илэрхийлье.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(59.153.112.246) 2020 оны 03 сарын 24

үнэ утас нь хаага байна аа

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 24

amerik dayar targalaltiin tahald avtaj delhiigeer tarsan byh ovchinii yrr bolson hoolnoos oor eryyl um hiivel yasan um be !!!!!

0  |  0
Top