Үндэсний баяр наадам “Монгол туургатны өдөр”-өөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Энэ жилийн Улсын баяр наадам найм хоног үргэлжлэх бололтой. Учир нь Үндэсний баяр наадамтай холбоотойгоор долдугаар сарын 6-наас эхлэн нийслэлд “Монгол туургатны өдөр” хэмээх үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Долдугаар сарын 6-нд монгол гэрийн, 7-нд монгол цагаан идээний өдөр болох аж. Харин ирэх сарын 8-ыг язгуур урлагийн, 9-ийг үндэсний хувцасны өдөр болгон зарлажээ. Эдгээр үйл ажиллагааг нийслэлийн дүүргүүд холбогдох яамдтай хамтран зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top