“Скин хаус” арьс, гоо заслын эмнэлгийн танилцуулга

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Эрхэм зорилго

Орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологи ашиглаж үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн арьс, гоо заслын эмчилгээ, үйлчилгээг Монгол Улсын хууль, дүрмийг даган мөрдөж, мэргэжлийн, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд оршино.

Алсын хараа

Арьс, гоо заслын тэргүүний технологийг Монголдоо нутагшуулж, чанартай үйлчилгээг эрхэмлэнэ.

Үнэт Зүйл:

  • Мэргэжлийн ёс зүй
  • Чин сэтгэл
  • Тасралтгүй суралцагч
  • Эмчилгээ, үйлчилгээний стандарт
  • Үйлчлүүлэгчийн итгэл, сэтгэл ханамж,
  • Тэргүүний технологи

Бидний Уриа:

Итгэлийн хариуд инээмсэглэл бэлэглэе

Ирүүдүйд хадгалах залуу насыг үлдээе

Лого

“Скин Хаус” ХХК нь 2016 онд арьс, гоо заслын эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Арьс, гоо заслын эмчилгээ, үйлчилгээний орчин үеийн техник технологи, чанар стандартыг нэвтрүүлж, хурдацтай өөрчлөгдөж буй үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахад зорилго болгон ажиллаж байна. Үүний тулд дараах зорилтуудыг эрхэмлэн ажилладаг. Үүнд:

  • Арьс, гоо заслын орчин үеийн технологийг байнга судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хүний нөөцөө сургах
  • Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг байнга судлан, бүтээгдхүүн үйлчилгээний чанар, нэр төрлийг хөгжүүлэх, нэмэгдүүлэх
  • Арьс, гоо заслын чиглэлээр бүх насныханд зориулсан урьдчилан сэргийлэх сургалт хийж, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.
  • Арьс, гоо заслын чиглэлээр олон улсын болон хот, хөдөөгийн мэргэжлийн эмч нартай туршлага солилцох, тэднээс суралцаж эмчилгээнийхээ арга барилыг сайжруулах.

Үндсэн чиглэл

  • Арьсны өвчний оношлогоо, эмчилгээ
  • Нүүрний арьсны 3D компьютер оношлогоо
  • Мэс заслын бус арьс гоо заслын Aesthetic эмчилгээ
  • Батга болон батганы дараах  сорвийг арилгах эмчилгээ
  • Арьс залуужуулах эмчилгээ
  • Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ
  • Арьсны нөсөөт эмгэгийг эмчлэх эмчилгээ
  • Нүүр өргөх, чангалах эмчилгээ
  • Лазер эмчилгээнүүд
  • Ботокс болон филлер тарилгууд
  • Мэнгэ, үү, ургацаг, нөсөөт толбо арилгах эмчилгээ
  • Үс уналтын эсрэг эмчилгээ

Манай эмнэлэг нь мэргэжлийн арьс, гоо заслын 3 эмчтэй, 3-аас дээш жилийн ажлын туршлагатай 5 мэргэшсэн гоо сайханчтайгаар эмчлилгээ үйлчилгээг чанар стандартын дагуу явуулж, үйлчлүүлэгч та бүхэнд эрүүл мэнд, гоо сайхныг бэлэглэхээр хичээн ажиллаж байна.  .

Бид эмчилгээ, үйлчилгээндээ хамгийн сүүлийн үеийн эмчилгээний технологи, арга зүйг нэвтрүүлэхдээ Монгол хүний арьсны онцлог, цаг уурын онцлог нөхцлүүдтэй уялдуулан эмчилгээний үр дүнтэй аргыг ажиллахад илүү анхаардаг.

Эмнэлэгийн давуу тал:

  • Мэргэжлийн гоо заслын эмч, мэргэшсэн баг хамт олон эмчилгээндээ чанар үйлчилгээндээ соёлыг нэвтрүүлэн ажиллаж байна
  • Орчин үеийн интерьертэй тав тухай орчин
  • Цэвэр аюулгүй эмнэлэгийн орчинд халдвар хамгааллын өндөр дэглэмд эмчилгээ, үйлчилгээ явуулна
  • Эмчилгээний гоо сайхны үйлчилгээгээр тэргүүлэгч Солонгос улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн техник, аппрат
  • VIP үйлчилгээ


Үйл ажиллагааны чиглэл

  • Арьс, гоо заслын чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгөх
  • Арьс, гоо заслын чиглэлээр сургалт зохион байгуулах
  • Арьс, гоо заслын чиглэлээр үзлэг хийж, оношлох
  • Арьс, гоо заслын чиглэлээр эмчилгээ хийх

 

Эмнэлгийн албан ёсны хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул Дүүрэг, 11-р хороо, Энхжин хотхон, 103-р байр, “Скин Хаус” арьс, гоо заслын эмнэлэг

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(202.126.89.192) 2022 оны 01 сарын 20

Чанар муутай хуурамч газар шүү болгоомжтой байгаарай

0  |  0
Зочин(202.9.46.190) 2020 оны 05 сарын 05

Эдний Зулаа эмч айл гэрийн амьдрал үймүүлж завхайрч яваад эцэст нь жирэмсэн болсон бна лээ.

0  |  0
Зочин(202.9.46.190) 2020 оны 05 сарын 05

Эдний Зулаа эмч айл гэрийн амьдрал үймүүлж завхайрч яваад эцэст нь жирэмсэн болсон бна лээ.

0  |  0
Зочин(202.9.46.190) 2020 оны 05 сарын 05

Эдний Зулаа эмч айл гэрийн амьдрал үймүүлж завхайрч яваад эцэст нь жирэмсэн болсон бна лээ.

0  |  0
Zochin(183.82.154.204) 2020 оны 03 сарын 24

Oron suutsand baigaa emnelegt zuvshuurul uguhgui gecheed bayachuudiin avgai nariin emnelegt uguud bh bololtoi ym, esvel tanil talaaraa avaad bnuu? \n

0  |  0
Top