34 сая ам.доллар валютын захад нийлүүлжээ

2020 оны 03 сарын 25

Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2771.81 төгрөгтэй тэнцүү байна. Өчигдөр гадаад  валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 34 сая ам.долларыг ялгаатай ханшаар валютын захад  нийлүүлжээ. Манай улсын тухайд экспортоос олсон ам.доллароо импортын бараа бүтээгдэхүүн аваад буцаагаад урсгачихдаг дүр зурагтай. Гэхдээ сүүлийн хоёр сарын хугацаанд коронавирустэй холбоотойгоор гадаад худалдаа агшилттай, импорт бууралттай байгаа нь ханшид ирэх дарамтыг багасгах суурь нөхцөл болж харагдаж байгаа юм. Юанийн ханшийн тухайд нэг юань  391.57 төгрөгтэй тэнцүү  байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гаамаа(122.201.23.210) 2020 оны 03 сарын 25

Долларын ханшийг зориуд өндөр бариад байгаа юм биш үү. Яагаад дотоодод валютийн эрэлт хэрэгцээ буурчаад байхад ханш буухгүй байгаа юм бэ. Сонгуульд оролцох хүмүүст доллароын ханш өндөр байх нь ашигтай байгаа учраас зориуд өндөр байлгах сонирхол байна гэж харж байна шүү. Монголчуудаа мангартуулах юм аа энэ эрх мэдэлтэнгүүд

0  |  0
Top