Нийслэлийнхэн цахим хувилбарыг эрхэмлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Хотынхон цахим ертөнцийг чухалчлах боллоо. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын захирамжийг онлайнаар хүргүүлж байхаар болсон байна. Иймээс дүүрэг, харьяа газар, агентлаг, хэлтсийн дарга нар захирамж хүлээж аваагүй, дөнгөж сая авсан гэх мэтийн зүйл ярих шаардлагагүй болох нь. Нөгөө талаар нийслэлийнхэнд сайт ухаж, ямар захирамж, шийдвэр гарч байгааг харж суух ажил нэмэгдлээ гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй шуурхай хуралдааны үеэр Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга Я.Сод-Эрдэнэ вэб сайтын программ шинэчлэлтийг эмэгтэй хүний нүүр царайтай зүйрлэв. Тэрбээр эмэгтэй хүмүүс нүүрээ өдөр бүр будаж, торддогийн адилаар байгууллагууд вэб сайтаа ингэж цаг үргэлж шинэчилж байх ёстой гэж анхааруулсан нь удаан үргэлжилсэн хуралд сууж залхсан хүмүүсийг жаахан ч гэсэн сэргээж, дор бүрнээ инээхэд хүргэв.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top