-МАН зээлийн хүүг нэг хувь, МАХН үнэгүй орон сууц, таван сая төгрөгийн цалин, АН гурван сая төгрөгийн цалин амласан бол ШИНЭН 30 гэр бүлийн хөрөнгийг хурааж иргэддээ өгнө гэдэг хамгийн романтик амлалтыг өгч байна-
Удтал коронавирус хэмээх хашаанд тэвчээр зааж хоригдсон улс төрийн хүчнүүд хөл хориог зад татан гарч ирж байгааг үгүйсгэх арга алга. Өнгөрөгч даваа гаригт МАН Бага хурлаа зарлан “цахим” хэмээх хөшиг татаж байгаад Мөрийн хөтөлбөрөө баталж бусад асуудлаа хэлэлцлээ. Арга ч үгүй. УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд гуравдугаар сарын 25-нд Аудитын ерөнхий газар мөрийн хөтөлбөрөө өгөх хуулийн хугацаатай учраас буруутгах аргагүй. Нөгөө талаар гуравхан сарын дараа сонгууль болох гэж байхад яаж тэсэх билээ. Үүнээс өмнө хамгийн их тэвчээр зааж байсан сөрөг хүчин ч хэвлэлийн өмнө гарч ирсэн. АН-ын дарга С.Эрдэнэ болзошгүй өвчнөөс үүдэлтэйгээ гадаадад аялж, амьдарч байсан иргэдээ эргүүлэн татаж байгааг эрс буруушаасан нь олны анхаарлын төвд орж, дургүйцлийг хүргээд авав. Үнэхээр улстөржих зүйл олдохгүй байгааг үүнээс харж болно. Тэгээд ч хуулийн хугацаа тулж байгаа учраас АН ч бас нэгэн хөшиг татаж байгаад хуралдаж таарна.
Тэгвэл гуравдагчид ч юу эс дутах вэ, хуулийн хугацаа, акулуудын салхинд хөдөлгөөн орж эхэллээ. Өнгөрөгч даваа гаригт МАХН-ынхан энэ удаагийн сонгуулиар ИЗНН, МУНН-тай хамтарч “Та, бидний эвсэл” байгуулснаа зарлаж, иргэн бүрт үнэгүй орон сууц, таван сая төгрөгийн цалин олгоно хэмээн Монгол Улсаас бүү хэл манай гаригаас тасарсан шахуу юм ярив. Харин өнгөрөгч мягмар гаригт Ардчилсан намынхан хуралдаж, цалингийн хэмжээг гурван саяд хүргэнэ хэмээв.
Тэгвэл шинэ тутам бий болсон ШИНЭН ч хэвлэлийн хурал зарлаж, улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн иргэд “Шинэ эвсэл” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн юм. Энэ талаар Шинэ намын дарга Ж.Батзандан "Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам болон бусад дэмжигч намуудаас бүрдэж буй “Шинэ эвсэл”-ийг төлөөлөн нэгдсэн зөвлөлийн анхдугаар хурлаас намайг “Шинэ эвсэл”-ийн даргаар сонгосон” гэх мэтээр ярьж байна лээ. Тэгэхдээ “30 гэр бүл”-ийн хөрөнгийг хурааж, ард түмэнд өгөх тухай ярина билээ.
Анхнаасаа Иргэний нийгмийн байгууллага, гудамжнаас улс төрд хөл тавьсан эвслийн даргад тамга тэмдэг бүхий олон Төрийн бус байгууллагаа байгаа байх. Тийм дээ ч энэ хөөстэй тоо чухам цаанаа хэдий хэрийн дэмжигч гишүүд байгааг удахгүй болох сонгууль харуулна. Түүнээс наана нь дүгнэлт хийх боломжгүй. Мэдээлэл хийж байгаагаас харвал 11 улс төрийн нам, 100 гаруй Төрийн бус байгууллагаас бүрдсэн эвсэл гэдэг бол юу юунаас хүчтэй байх учиртай.
Хүчтэй гээд харахаар өнөөх л улс төрд санаархагчид, хоосон чалчигчид нэгдсэн нь санаа зорилго нэг хол явахгүй бүлэглэл гэдэг нь харагдана. Жинхэнэ энэ улс төр, нийгмийн төлөө явж байгаа бол хаа байсан цүнхэндээ намтай, халаасандаа Төрийн бус байгууллагатай нөхдийн нэр барих шаардлага алга байна. “Шинэ эвсэл”-ийн өнгөн дээр цахилж байгаа цар хүрээнээс харвал Монгол Улс бүү хэл дэлхийд дийлдэхгүй.
Улс төрийн 11 нам өөрсдийгөө бүгд л хэдэн арваар тоологдох гишүүнтэй хэмээн бүгд мэдэгдэж байснаас харвал хамгийн багадаа энд 20 орчим мянган санал байна. Өөрсдийнх нь ярьж байгаагаар бол хамгийн багадаа 100 мянган санал. Өнөөх 100 гаруй төрийн бус байгууллагад үүнийг гурав дахин илүү санал байгаа гэхээр АН бүү хэл МАН цаашаа болохоор харагдаж байна. Тэгэхээр “Шинэ эвсэл” үүгээрээ сүрдүүлж байгаа нь илт.
Үүнээс харахад нэгдүгээрт, хугацаанд шахагдаж байна, хоёрдугаарт, улс төрийн үйл явдал өрнүүлэхээс өөр арга алга. Хамгийн романтик гэмээр амлалтыг аль аль нь өгч байна. МАН нийгмийн даатгал төлж буй иргэддээ орон сууц өгнө, арилжааны зээлийн хүүг жилийн нэг хувийн хүүтэй олгоно гэсэн бол МАН-ынхан үнэгүй байр өгнө, цалинг таван сая төгрөгт хүргэнэ, ШИНЭН “30 гэр бүл”-ийн хөрөнгийг хурааж өр зээл тэглэж, байр орон сууц авч өгөх гэнэ. Ийм л поп амлалтыг өгч буй. Бусад намууд ч хэр хэмжээгээ мэдэхгүй амлаж таарна.
Сэтгэгдэл ( 5 )
SHINE nam, evseliig l demjine
SHINE nam, evseliig l demjine
Сайхандаа үнэгүй орон сууцанд орно 3-5 сая төгрөгийн цалин авна ёстой жаргана даа гоё доо
tsar tahliin ayul boditoi nuurleed baihad iun songuuli Olimpi hoishilj baihad songuulia hoishluulj ter mongooroo ard niitiin ami nas niitiin erh ashgiin toloo neg tomoohon emneleg bariya .Odoo baigaa UIH iin heden JDU chidee taraachihya
Тахал болоогүй л юм шиг, эсвэл Элбэгдорж шиг сайхан амлаж, хошгхруулжтууц байна даа. Дундж цалинг 3-5 сая болгоно шэв үү Хужаа Нэргүй, шинжаан Элбэгдорж нар олон жилийн өмнө малчны цалинг 1200 төгрөг болгоно гэсэн лозунг дэвшүүлж байсантай яг ижил байна. Тэр амлалтаас хэдхэн жилийн дараа амжиргааны доод түвшин инфляцийн улмаас 20000 болсныг санаж байна. Энэ амлалтыг бараг дараа жил л хангана. Учир нь төгрөгийн ханшийг нэг дахин унагахад цалинг бодиттойгоор нэмэхгүйгээр 3-5 саяд аяндаа хүрнэ. Ингээд ардтүмэнд шаг мат тавина.