Унгарын монголчууд тэтгэврээ тогтоолгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Унгар улсад сурч, ажиллаж буй Монголын 2000 гаруй иргэний тэггэврийн асуудал шийдвэрлэгдлээ. НХХ-ийн сайд Т.Ганди Унгарт ажлын айлчлал хийх үеэрээ “Монгол Улс, БНУУ-ын хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийг үзэглэснээр Монгол болон Унгарт тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг харилцан шилжүүлж олгох боломж бүрдлээ. Тодруулбал, Унгарт 12 сар, түүнээс дээш хугацаагаар ажиллахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн Монгол Улсын иргэд тэтгэвэр авах боломжтой боллоо. Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэдийн одоо болон өмнө нь шимтгэл төлсөн хугацаагаа тэтгэвэр тогтоолгохдоо оруулж тооцуулна. Дашрамд сонирхуулахад, НХХ-ийн сайд Т.Ганди айлчлалынхаа үеэр БНУУ-ын Үндэсний эх үүсвэрийн сайд Миклош Ретхей, Үндэсний эдийн засгийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудал эрхэлсэн Төрийн сайд Цомба Шандор нартай уулзаж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулах тохиролцоонд хүрсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top