ББСБ, ХЗХ-доос зохицуулалтын үйлчилгээний төлбөр авах хугацааг хойшлуулжээ

2020 оны 03 сарын 27

Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны ээлжит VI хуралдааныг цахимаар зохион байгуулж даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн гол асуудлын нэг бол банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодоос улсын төсөвт жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төвлөрүүлдэг зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр болгон хойшлуулах шийдвэрийг гаргасан явдал байлаа.

Дээрх шийдвэрийг гаргаснаар шинэ төрлийн коронавируст /Covid-19/ цар тахлын тархалттай холбоотойгоор үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлын үед банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөрийн чадварт дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр харилцагч, зээлдэгчдийнхээ өрийн дарамтыг багасгах боломжийг олгож байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд зээлдэгчдийн зээл, хүүгийн төлбөрийн ангиллын хугацааг сунгаж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодоос зээл авсан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн бодлогын шийдвэр гаргаж байсан билээ.

Цаашид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд зохицуулалтын байгууллагууд, харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалсан зөв, оновчтой бодлогын шийдвэрүүдийг үе шаттай гаргаж ажиллах болно гэж СЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(66.181.182.186) 2020 оны 03 сарын 28

Ta nar sain.shalgaj chaddag bol ene olon bank bus yu gej bxav dee shvvxiin.shiidver deer dvvren bank busuud irgediig bairgvi xoolgvi bolgood oron gerees ni.xuuj bxad yu ch xiij yaj ch chadaxgvi suuj bj bank busiin xvmvvs xuviaraa ch undur xvvtei mungu zeelj toglolt xiij doromjilj bna sh dee

0  |  0
G(66.181.182.186) 2020 оны 03 сарын 28

Xudlaa bitgii yarij bai ta nar mungutei bank busiin tald bvx zuiliig shiiddeg uls biz dee gomdol gargaad ch shalgasan ner zvvdeg uls ajil xiij bga bol xiij ard irgedees irj bga gomdoliig sain.shalgaj arga xemjee avax xeregtei sh dee

0  |  0
Top