Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ тус улсыг хар тамхины терроризмд буруутгасныг үндэслэлгүй гэж мэдэгджээ. “Венесуэл улс сүүлийн 15 жилийн хугацаанд хар тамхитай тэмцэхэд дээд зэргээр ажилласан” гэж Мадуро онцолсон байна.

Тэрбээр мөн хар тамхитай улс Колумбад бий болсон гэжээ.

АНУ Венесуэлийг ингэж буруутгаж байгаагаараа “COVID-19”-ийн халдвар улсад нь эрчимтэй тархаж байгаа явдлаас дэлхийн анхаарлыг сарниулахыг оролдож байна гэж Мадуро үзэж байгаа аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсын удирдлагууд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог “баривчлах эсвэл буруутай гэж үзэхэд” хүргэх мэдээлэлд зориулж 15 сая ам.долларын шагнал олгохоор болсныг мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ANU zadrah yum gene.(14.146.94.192) 2020 оны 05 сарын 06

ANU geechiig tarj butrah baihaa geed yariad baigaa humuust helehed: ANU teneg baij bolno, erguu baij bolno, balmad baij bolno. ter yereesee hamaagui. Gol ni butets ni choloot uchir yaj ch tenegtsen ene teneg uls zadrahgui. Teneg heveeree l baina uu gehees zadarch ene ter onigootohgui l dee. Heseg zuur bachuurna uu, tsus asgarna u, ter bur tur zuuriin l baij boloh yun baih. Baruunii barimtaldag choloot togtoltsoonii gants id shid ni ter shu de. Hen ch heniig ch yamar neg yumand hucheer tamlan zovooj hairtsagt bailgadaggui, tii bolohoor OXY, gyatad met ni uurtai gej argagui.

0  |  0
Su ah(202.179.24.192) 2020 оны 03 сарын 28

Гадаадад байгаа монголчууд наашаа ихэх гэж байхаар Мадурог баривчлахад тусалмаар юм. Эсвэл түүнийг буруутгахад хүрэлцээтэй материал олоход нь тусалж болно. Энд ирж вирусийн импортыг нэмж хорионд орж байхаар тэнд саятан болсон нь хамаагүй дээр гадаадад байгаа чинь давуу тал.

0  |  0
mongolhvv(103.57.93.193) 2020 оны 03 сарын 27

vnen shuu. yg ingej panamiin eronhiilogchiig barij horison doo.. ter hvn zvgeer panamiin ulsiig ulsiih bolgoh gesenii toloo gvtgedej zailuulsan daa..

0  |  0
зочин(202.131.230.86) 2020 оны 03 сарын 27

америк ер нь ямар сонин орон бэ. өөрсдөө вирусын мэдлээллийг нууж хаагаад сүүлдээ дийлэхээ байгаад баларч байж нээх гэгээнтний дүр эсгэх юм. ЗХУ шиг тарж бутрах байх аа

0  |  0
Top