ААН, компаниудын НДШ-ийг ЗУРГААН САРЫН хугацаатай тэглэх шийдвэр гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

Ард иргэд, аж ахуй нэгжүүдэд хандан хийж буй мэдээллийг Төрийн ордноос шууд дамжуулж байна.

Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 
 

1.  2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна. Хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэд мөн адил ирэх сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгал төлөхгүй. Тасарснаар тооцохгүй.

2.  2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөллөө. 

3.  2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна. Аравдугаар сарын 1 хүртэл татвар авахгүй. 

4.  Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно. Энэхүү үйл ажиллагаа гурван сар үргэлжилнэ. 

5.  Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.

6.  18 насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгож байна. 

7.  Ирэх сарын 15-наас эхэлж шатахууны литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг үүрэг болгож байна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж 5.1 их наяд төгрөг зарцуулна. 

ШУУД ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.158) 2020 оны 03 сарын 29

TV-9 өөр эдийн засагчид ярьж түүнээс Монгол улсын Засгийн газар санаа авч иймэрхүү арга хэмжээ авч байна гэж ойлгогдоод байна

0  |  0
erh chuluu.(202.9.46.140) 2020 оны 03 сарын 28

TOSKiin tureesiig heden saraar hungulj bolohgui yu.end tun hund bdald orchood ideh hooloo hasan baij tureesee tuldug humuus olon bn..eniig tur hugatsaand teglevel MANguudaa dahin songohosss doo.\n

1  |  0
batmonh(202.21.118.74) 2020 оны 03 сарын 28

тэд нар үнэндээ үнэнд гүйцэгдэж бна корона вирус үр дагавараар үнэн ил болох бололтой 5,1 их наяд тогрог бол цалин, тэтгэвэрийн нийт монгон дүн юм энэ тосвоос торийн албан хаагч цалин болон тэтгэвэр тэтгэмжид олгож бсан монго засгын газар одоо хаанаас монго босгох вэ

0  |  0
Молиго молиго(192.82.72.51) 2020 оны 03 сарын 27

Шавар амбаар барих төсвөө дарж хэвтчихээд иргэдэд ямар мөнгө зарахгой молиго долоо үмхүүлээд арай ч дээ

0  |  0
Ядуус гадна үлдсээээ(192.82.72.51) 2020 оны 03 сарын 27

Цалингүй иргэн орлогогүй ААН ямар ХАОТ төлөх вэ. Худлаа . Данс улайсан ААН хоосон иргэн ямар НДШ төлөхвэ. Худлаа. 20 000с хасагдсан хүүхдүүдэд 30 000 өгөх үү. Худлаа. Зээлээ хаах юу ч үгүй зогссон ААН иргэнийг зээлээс чөлөөлөх үү Худлаа. Цалингүй сул зогссон иргэнд 200 000 өгөх үү. Худлаа. Ямар ч орлогогүй ажилгүй ядууст ядууралд унагаасан хүүхдүүдэд хэн яаж туслах юм вэ???? Тэд хэнд ч хамаагүй юмуу???? Ардын нам яагаад ийм юм вэ??? Яагаад? Яагаад? Яагаад??????? к

0  |  0
хахахаха(202.9.46.79) 2020 оны 03 сарын 27

330 с ая хүн амтай Америк улс хүүхэддээ 500 доллар,3 сая хүн амтай Монгол улс хүүхэддээ 3.5 доллар.Үнэчээр ичмээр юм.Монголын авлигачин хулгайч төр засгаас болж ийм байдалд орж байгаа.Энэ талаар барууны сонингуудад гарсан байна.

0  |  0
ард(202.9.46.158) 2020 оны 03 сарын 27

Сэтгүүлч ээ наад ”Хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэд мөн адил ирэх сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгал төлөхгүй” гэснийг хаана хэн тэгэж хэлсэн юм бэ????????? танай Б. Болорсүхий сэтгүүлчийн ”Засгийн газар, цар тахал, сорилт шийдэл” гэдэг гарчигтай нийтлэлд ХНХСайд хэлэхдээ ”Энэ удаагийн хөтөлбөрт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 180 мянган иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийгг оруулаагүй” гэсэн байна. Хэн нь худлаа яриад нийлэл бичээд байна аа, сэтгүүлчээ ажлаа халтуурдаж хийхгүй шүү

0  |  0
ХҮРЭЛЗАНДАНТУЛГА(192.82.69.54) 2020 оны 03 сарын 27

ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХИЙХ ЁСТОЙ АЖЛЫНХАА 30-40%Д ХҮРЭХТЭЙ ҮГҮЙТЭЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ГАВЬЯАТ ҮЙЛС БИШ. ХАРИН СҮҮЛИЙН 30 ЖИЛД МАХН, МАН, АНуудын АВИЛГА, ХУЛГАЙ, ЛУЙВАР БУСАД БҮХ БУСАРМАГ ҮЙЛИЙН ҮР ДҮНГЭЭР УЛСЫН САН НЬ ХООСОРСОНГ БАТАЛЖ ОЛОН НИЙТЭД ХАРУУЛСАН КОРОНАВИРУС ЦАР ТАХАЛД БАЯРЛАЛАА. ЭНЭ БОЛ ЭХЛЭЛ, ЦААШИД ЮУ Ч ТОХИОЛДОЖ БОЛНО, ТЭГВЭЛ МОНГОЛЧУУД БИД ДУУСАА ҮҮНД МАХН МАН АН УЛС ТӨРЧИД ҮЕ ҮЕИЙН УИХ, ЗГ, ЕРӨНХИЙЛӨГЧИД БУРУУТАЙ. ҮЙЛИЙН ҮР ДҮН ГЭДЭГ ЭНЭ АЖГУУ. ӨӨРИЙН ТАРХИАР СЭТГЭДЭГГҮЙ, ӨӨРИЙН ГАРААР БҮТЭЭЖ ХИЙДЭГГҮЙ, БИЕЭ ДААГААГҮЙ ХУЛГАЙ ХУДЛЫГ ЭРХЭМЛЭСЭН МОНГОЛЧУУД БИД.

0  |  0
IRGEN(192.82.77.127) 2020 оны 03 сарын 27

Zasgiin gazar bolomjooroo l hudulj bga gej oilgoj j bn Ene hund hetsuiu tsag ued haa haanaa jaahan huleetstei handmaar sanagdana Manai orno nuhtsul bololtsoo ymar bilee dee Hamgiin gol n haldvar tarhaltaas l sain hamgaalah heregtei Nen aylangyua ger horoollin hog haygdal bohiriin asuudlig ih anhaarah n chuhal bn\n\n

0  |  0
д(103.212.116.220) 2020 оны 03 сарын 27

нийгмийн эмзэг бүлэг болсон хувь хүмүүсээ харж үз

0  |  0
д(103.212.116.220) 2020 оны 03 сарын 27

нийгмийн эмзэг бүлэг болсон хувь хүмүүсээ харж үз

0  |  0
Top