Дэлхийн шилдэг кино цуврал: Шоушенкээс оргосон нь /The Shawshank Redemption/

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Төрөл: драм

Найруулагч: Фрэнк Дарабонт

Продюсер: Ники Марвин

Кино зохиол: Фоэнк Дарабонт, Стивен Кинг /тууж/

Гол дүрд: Тим Роббинс, Морган Фриман, Боб Гантон, Клэнси Браун

Зураглаач: Рожер Дикинс

Хөгжмийн зохиолч: Томас Ньюман

Кино компани: Columbia Pictures, Warner Bros 

Хугацаа: 142 мин

Төсөв: 25 сая ам.доллар

Бүтээсэн он: 1994

Шагнал:

“Шилдэг гадаадын кино”. Япон Хоти нийгэмлэг

“Болор зүрх”. АНУ

“Шилдэг эрэгтэй дүр”. Клотрудисийн шагнал. АНУ

“Мөнгөн мэлхий”. Камеримаж шагнал. Польш

“Шилдэг зохиол”. АНУ. USC шагнал

1994 онд найруулагч Фрэнк Дарамонтын бүтээсэн “Шоушенкээс оргомон нь киног нэрт зохиолч Стивен Кингийн “Рита Хейворт ба Шоушенкээс аврагдсан” хэмээх туужаар сэдэвлэн бүтээсэн. Энэ оны 09.24-ний өдөр кино нь дэлхийн хамгийн шилдэг 250 киноны жагсаалтыг тэргүүлээд байгаа билээ.

Үйл явдал:

Залуухан банкний ажилтан Энди Дюфрейн өөрийн эхнэрээ нууц амрагтай нь алсан гэх хэрэгт хилсээр шийтгүүлнэ. Түүнд хоёр удаа бүх насаар нь шоронд хорих ял өгөв. Ингээд түүнийг Америкийн хамгийн харгис хэрцгий дэглэмтэй гэгддэг Шоушенк шоронд илгээнэ. Энди шоронд орсон өдрөөсөө л эхлэн хар арьст ялтан Редтэй нөхөрлөх болно. Тэрээр өөрийн мэдлэг чадвараа ашиглан шоронгийн харгалзагчдийн татварын декларацийг бөглөдөг болоод зогсохгүй бусад ялтангуудын боловсролд хувь нэмрээ оруулан ажиллаж байлаа. Ингэхдээ тэднийг зөвхөн уншиж бичиж чаддаг болгоод зогсохгүй хүн ёсоор амьдрахад сургаж байв.

Эндигийн камерийн ханан дээр нэртэй жүжигчин Рита Хейвортын том зураг байна. Шоронгийн удирдлага болон харгис харгалзагчид энэхүү зурагны цаана Эндигийн оргоход бэлтгэж ухсан нүх байгааг огт мэдээгүй л байлаа. Энди оргохоосоо өмнө найз хоригдлуудтайгаа салах ёс хийнэ. өөрийн дотны анд болох Редэд тэрээр шоронгоос гараад хаана уулазалдахаа хүртэл зааж өгнө.

Түүнийг хоригдож байх үед рок-н-роллын үнэнч фэн Томми Уилльямс гэгэч эр дэлгүүрээс телевизор хулгайлсан хэргээр ялаа эдлэхээр ирнэ. Гэтэл Энди түүнийг эхнэрийг нь хороосон алуурчинтай нэг камерт хамт хоригдож байсныг нь мэджээ. Гэмт үйлдлийн талаар тэр алуурчин өөрөө Томмид ярьсан байжээ. Түүний дараахан шоронгийн дарга Эндийг өөрийнх нь татвар болон бохир мөнгөнийх нь ажлыг цэгцэлж өгөхийг хүссэн ч татгалозсан хариу авчээ. Үүний үр дүнд Энди Шоушенкийн захирагчийн тусгай хар өрөөнд цоожлогдоно. Томмиг учир битүүлгээр хороосны дараа Энди хэзээ ч эндээс амьд мэнд гарахгүй юм байна гэдгийг ухааран оргохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ингэхдээ тэрээр шоронгийн даргын бүхий л хар материалыг аван зугатжээ. Материалууд сонинд нимйтлэгдснээр шоронгийн дарга огцорч баривчлагдах болоход тэрээр амиа хорлох ажээ. Хэсэг хугацааны дараа Ренди Эндигээс Мексикийн хилийн орчимд орших нэгэн сайхан газрын зураг бүхий ил захидалыг хүлээн авав. Шоронгийн комисс ээлжит хуралдаанаараа Редийн хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргалаа. Тэрээр хэсэг хугацаанд дэлгүүрт ажиллаж байгаад Эндитэй уулзахаар алсын аянд гарах болно… Далайн эргийн торгон элсэн дээгүүр Ред хөл нүцгэн алхална. Тэрээр холгүйхэн нэгэн завь засаж байгаа Энди Дюпрейг олж харав…

Сонирхолтой факт:

-Зураг авалт Мэнсфилдийн засан хүмүүжүүлэх колонд хийгдсэн. /Мэнсфилд. Охайо муж./ Ингэхдээ тэр шоронгийн дотор талыг бодит байдлаас илүүтэй муухай болгож харагдуулахын тулд багагүй хэмжээний төсөв зарцуулсан байна.

-Томми Уилльямсын дүрд Брэд Питтийг тоглуулахаар өрсөлдүүлж байжээ.

-Шоронгийн дарга Эндигийн алхаа нуусан Библийн сударыг нээхэд хажуугийн хуудсан дээр еврейчүүдийн тухай Египтийн Моисейн бичсэн номсны эхлэл харагддаг.

-Найруулагч Фрэнк Дарабонт зураг авалтын үед бүтэн сайн өдөр болгон “Шилдэг залуус” хэмээх киног байнга үздэг байжээ. Тэрээр уг кинонос олон зүйлийг сурулцсан хэмээн хожим ярьсан байдаг.

-Стивен Кинг өөрийн дотны найз болох Фрэнк Дарабонтод зохиолыг нь кино болгох эрхийг ердөө нэгхэн ам.доллараар зарсан гэдэг. Тэд 1983 онд “Өрөөн дэхь эмэгтэй” хэмээх богино хэмжээнийкино бүтээж байх үеэс эхлэн найзалж, нөхөрлөж байгаа юм. Стивен кинг бол чадварлаг найруулагчдад өөрийн гахйалтай зохиолоо нэг доллараар зарах тохиолдол ганц энэ биш гэнэ.  Тэд “Шоушенкээс оргосон нь” кинон дээр эхнээс нь дуусах хүртэл хамтран ажиллажээ.

-Редийн хугацаанаас нь өмнө суллах тухай комиссийн хуралдааны үеэр танилцуулдаг бичиг баримтан дээр түүний хүү Альфонсогийн зургийг наасан байв. Альфонсо нь Эндийг баривчлагдах агшин харуулдаг хэсэг дээр “-Шинэ загас” хэмээн хашигарч гардаг.

-Киног найруулагчий дотно нөхөр Аллен гриний гэгээн дурсгалд зориулан бүтээсэн. Аллен киног дэлгэцэнд гарахаас өмнө ДОХ-оор өвчилж байгаад нас барсан юм.

-Зураг авалт хийгдсэн Мэнсфилдийн шоронгийн экс дарга болох Деннис Бейкер нь Томми Уилльямсын ачиж ирдэг автобусан дахь нэгэн нас тогтсон ялтангийн дүрд тоглосон.

-Киноны гол санаа Александр Дюмагийн “Монте-Кристо гүн” зохиолынхтой ижил хэмээн үздэг. Хэд хэдэн хэсэгт адил үйл явдлууд гардаг.

-Энэ бол Стивен Кингийн зохиолоор хийгдсэн Фрэнкийн гуравдахь кино. Эхнийх нь 1983 оны “Өрөөн дэхь эмэгтэй” бол гуравдахь нь 1999 онд дэлгэцнээ гарсан “Ногоон мил” юм.

-Роб Райнерын хувьд Ред, Энди нарийн дүрд Харрисон Форд, Том Круз нарыг тоглуулах саналыг гаргаж байжээ.

-Мөн Эндигийн дүрд тоглох санал Том Хэнкст ирсэн ч тэрээр тухайн үед “Ойн мангууд” тоглох гээд тун завгүй байсан гэдэг.

-Гэхдээ Том Хэнкс Фрэнкийн дараагийн ажил болох “Ногоон мил”-д тоглосон.

- Томас Уилльямсын дүрд канадын жүжигчин Гил Беллоуз тоглосон. Гайхалтай нь тэрээр 1997-2002 онд “Элли Макбилл” хэмээх цувралд Уилльям Томасын дүрд тоглож байсан аж.

-Бид дэлгэцэн дээр Энди Дюпрейгийн гарыг хэд хэдэн удаа хардаг. Буу барьж байгаа сөн камерын хана дээр нэрээ сийлж байгаа гээд… Тэгвэл тэр гар нь Тим Роббинсийнх биш харин найруулагч Фрэнкийн гар аж. Тэр кадруудыг зураг авалт дууссанаас хойш хийсэн байна.

-Редийн камерын дугаар 237. Энэ тоо Стивен киногийн бүтээлд хэд хэдэн удаа гардаг. “Үүрийн гэгээ” хэмээн зохиолоор хийгдсэн хоёр ч кинонд өрөөний дугаар 237 байдаг. Мөн 1986 онд хийгдсэн “Надтай үлдээч” кинонд энэ тоо давтагддаг.

-Дээвэр дээр хоригдлуудын уудаг шар айрагны нэр нь  Stroh’s.

-Рита Хейьортын үзэж байсан Рита Хейвордын тоглосон кино бол Чарльз Видорын “Гилда” /1946/ юм.

-Мексикийн диваажин гэгддэг Зихуантанехо гэдэг газар үнэхээр байдаг гэнэ. Энэхүү жуулчдын амралтын газар Номхон далайн эрэг дээр Мексикийн Герреро мужид оршдог байна. 

Морган Фриман

•               Жинхэнэ нэр: Морган Фриман

•               Төрсөн өдөр: 1937.06.01

•               Төрсөн газар: Мемфис, Теннесси, АНУ

•               Карьер: 1968 оноос

•               Бүтээлийн чиглэл: драм

•               Шагнал: “Оскар” 2005. “Алтан бөмбөрцөг” 1990

Оскарын шагналт жүжигчин, найруулагч, нарратор Морган Фриман бол Холливудын хамгийн эрхэм хүндтэй хүмүүсийн нэгд тооцогдоно.

Түүний ээж нь Мейми Эдна нь үйлчлэгч харин эцэг нь үсчин байсан бөбгөөд 1961 онд элэгний хорт хавдраар нас баржээ. Морган найман настайдаа анхныхаа дүрийг сургуулийнхаа нэгэн жүжигт бүтээжээ. 12-тойгоосоо Нэшвиллийн радиод шоунд оролцдог болжээ. 1955 онд Greenwood High сургуулийг төгсөөд Jackson State University-т цэргийн техникийн механикч мэргэжил эзэмшсэн байна. 1960-аад онд тэрээр Нью-Йоркт бүжигчин байсан бөгөөд хожим нь      Opera Ring music group-ын нэгэн гишүүн болоод байлаа. Тэрээрэнэ оны гурван сард Миссисипид авто осолд орсон. Гурван сарын дараа тэрээр эмнэлгээс гарсан бөгөөд гартаа гурван ч газар мэс засал хийлгэсэн юм.

Шилдэг кино:

-Driving Miss Daisy /1989/

-Robin Hood: Prince of Thieves /1991/

-Hard Rain /1998/

-Bruce Almighty /2003/

Million Dollar Baby /2004/

-The Dark Knight /20008/

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top