“Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас өнөөдөр /2020.03.30/ мэдээлэл хийлээ.
Коронавируснээс хамааран улс орны эдийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа ч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг онцоллоо.
Сүүлийн үед тус компанийн Худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүд сошиалаар, мэдээллийн сайтуудаар гарч байгаа. Тиймээс энэ талаар тайлбар өгөх нь зөв гэж үзжээ.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн тендерийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг гэлээ. Тухайн тендерт оролцсон иргэн аж ахуйн нэгж санаатайгаар, үндэслэлгүй мэдээлэл тарааж байна гэв.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Худалдан авалтын үйл ажиллагаа Үндэсний Аудитын Газар болон төрийн бусад холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт, аудитын хүрээнд явагддаг гэлээ.
Компанид худалдан авах ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн асуудал, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудал байхгүй.
Харин худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу манай компанийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах хүсэлт гаргасан тохиолдлууд байгаа. Үүнийг манай байгууллагын ажилтныг шалгаж байгаа мэтээр буруу ташаа мэдээлж байна гэв.
Өмнө нь катерингийн тендерт оролцсон компанийн захирал иргэн С гэдэг хүн үндэслэлгүй мэдээлэл гаргасан. Тендерт оролцож байгаа компани хуулийн хүрээнд бичиг баримтаа оруулж ирэх ёстой.
Тендерт шалгаруулаагүйн төлөө Үнэлгээний хорооны нэр бүхий ажилтны нэр төрд халдах тохиолдол гарч байна. Үүнийг нь тендерийн үр дүнд нөлөөлөх гэсэн зорилготой гэж үзэж байгаа гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )