АН-ын зөвлөлөөс ТОГТООЛЫН ТӨСӨЛ өргөн барихаар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /202.03.30/ Өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо.

Цахим хуралдааны үеэр өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдалд зарим бизнес эрхлэгч, эдийн засагчдын хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Орон даяар тогтоосон онц байдлын улмаас бизнес, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бизнес эрхлэгч, эдийн засагчид судалгаандаа дурджээ. Тухайлбал, COVID 19 вирусын халдвар, тархалтаас урдчилан сэргийлэх арга хэмжээ аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамгийн их нөлөөлжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэрийн улмаас одоогоор ажлын байр  6000 орчмоор буураад байна. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхны дийлэнх нь 40 гаруй хувиар орлого нь буурч, 20 орчим хувь нь үйл ажиллагаа нь доголдож, зогсонги байдалд оржээ. Бизнес эрхлэгчдийн 14 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орж, бараа үйлчилгээний эргэлт 60 орчим хувиар буураад байна. Орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэм  хоёрдугаар улиралд үргэлжилсэн тохиолдолд ААН-үүдийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулах судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, хүндрэл хоёрдугаар улиралд үргэлжилснээр 8000 орчим ажлын байр үгүй болох эрсдэл хүлээж байна. Тиймээс ч цаашид УИХ болон Засгийн газар ажлын байр хадгалах, хамгаалах, нийгэм, эдийн засагт үүсээд буй бодит эрсдлийг даван туулах оновчтой бодлого боловсруулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлхийн бусад улс орнууд эдийн засгийг эрчимжүүлэх багц хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалж, хамгаалах чиглэлд тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс ч Монгол Улсын бизнес эрхлэгч, эдийн засагчид цаашид ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсээд буйг хэлсэн юм.

Хурлаас гарсан саналыг нэгтгэж,  УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Тогтоолын төсөл гаргаж, УИХ-ын даргад өргөн барихаар болов.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.55.188.40) 2020 оны 03 сарын 30

Балиар эргүү юмнууд харахаа с дургүй хүрмээр эд нар байхдаа улс орныг сүйрүүлээ биздээ төр засаг сайн ажиллаж байгаа харин короно яаж ман ны үед гараваа хэрвээ эд нарын үед гарсан бол монгол минь одоо ёстой сүйрч байгаа имоголчууд ч бас азтай ард түмэн шүү

0  |  0
ZOCNIN(64.119.18.100) 2020 оны 03 сарын 30

12-16 ond AN nam Mongoliig mini elgeer ni hebtuulj dampuuruulsan nuhuduud dee ed nar....odoo ta nariig ard tumen husehgui bna bolio boli holhon bai

0  |  0
иргэн(193.109.85.12) 2020 оны 03 сарын 30

хахаха нокаутанд орж сандарцгаасан уу?

1  |  0
иргэн(193.109.85.12) 2020 оны 03 сарын 30

хахаха нокаутанд орж сандарцгаасан уу?

1  |  0
муухай(202.131.230.86) 2020 оны 03 сарын 30

2012-2016 онд улс орныг өрөнд оруулж байхдаа энэ нөхдүүд юу бодож байсан юм болдоо. Улсын мөнгийг баруун солгойгүй цацаж байхдаа ингэж санаа нь зовохгүй л байсан. энэ хөгийн нөхдийг хэзээ ч сонгож болохгүй

1  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 03 сарын 30

durakuud yaj zaawal eserguutsekh we gedgiig l bodokh yumaa , zasag bololtsoogooroo l yum khiij bayna

1  |  0
Zochin(59.153.115.181) 2020 оны 03 сарын 30

Онц байдал хэзээ тогтоосон юм бэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын тодорхой зэрэгт шилжүүлсэн байгаа биз дээ.””Орон даяар тогтоосон онц байдлын улмаас бизнес, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бизнес эрхлэгч, эдийн засагчид судалгаандаа дурджээ.”” гэчихжээ.

1  |  0
Top