Жудогийн бөхчүүд хамгаалагч залуугийн нурууг нь хугалж нүүрийг нь цөмөртөл зоджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Өнгөрсөн 4-р сарын 7-8 нд шилжих шөнө Жудо бөхийн ОУХМ  Ням-Очир, “Женко” группын бөх Улсын аварга Сугаржаргал, Баянжаргал нар “Face” баарны хамгаалагч 22 настай залууг ажлаа хийж байхад нь бүлэглэн зодож нүүрийг нь цөмлөн нурууг нь хугалснаар барахгүй доод биеийг нь мэдээгүй болгожээ. Одоо хохирогч болоод байгаа тус баарны хамгаалагч  У.Ганхүлэгийн хувьд 15 хоног дагалдан хийж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд албан ёсоор ажиллахаар гэрээ байгуулсан ажээ. Гэтэл яг тэр шөнөө бөхчүүдэд зодуулж одоо хэвтрийн хүн болоод байгаа юм байна. “Face” баранд шөнийн 04 цагийн үед нэг залуу барьж байсан пивоо асгачихсанаас  нэг бүсгүй гарч ирээд халтираад унасан гэнэ. Араас нь ОУХМ Ням-Очир гарч ирэхэд хамгаалагч “Хальтирч унав аа” хэмээн хэлснийх нь төлөө түүнийг зодсон аж. Одоогийн байдлаар хохирогч У.Ганхөлөгийн нүүр цөмөрч, нуруу хугарснаас гадна  үр удмаа үлдээх боломжгүй болж биеийн байдал нь тун хүнд байгаа ажээ Тэрээр Тайландын “Бумренгранд” эмнэлэгт есөн цагийн турш хагалгаа хийлгэсэн ч  одоо болтол биеийн доод хэсэг нь мэдээ ороогүй өтгөн шингэнээ шууд гаргадаг болсон байна. Эмнэлгийн зүгээс нуруунд нь 90 хувь, нүүрэнд нь 80 хувийн эдгэрнэ гэсэн баталгаа өгчээ. Хохирогчийн ээж дүүгийнхээ байрыг барьцаалан зээл авч, машинаа зарсан төдийгүй өөрсдөдөө байгаа үнэтэй бүхнээ ломбарданд тавьж эмчилгээний зардлын 40-өөд сая төгрөг цуглуулан эмчилгээнд зарцуулжээ. Хохирогчийн ээж Ю.Энх-Отгон хүүг нь зодсон бөхчүүдийг заавал яллаж шоронд оруулах гээгүй зөвхөн хүүгийн нь хөл дээр нь босгоод өгөөч хэмээн гуйсан аж. Эмчилгэний  зардал гэж 800 мянган төгрөг өгснөөс өөр эргэж тойрч асууж сурсан юм огт байхгүй байгаа бөгөөд уг зодооны бичлэг бүрэн эхээрээ байгаа гэхэд нь ирж уулзчихаад  Баттулга сайд болон эхнэр хүүхэддээ битгий үзүүлээрэй гэж хүсэлт тавьсан  гэнэ. Хохирогчийн ээж тус баранд болсон зодооны  бичлэгийг хамгийн түрүүн үзэж хуулж авсаны маргааш бөхчүүд “Face” баранд очиж уг бичлэгийн хагасыг устгажээ.  Тэгээд зогсохгүй Чингэлтэй дүүргийн эрүүлжихэд хоносон ч маргааш өглөө нь дүүргийн жижүүрийн цагдаа, хошууч н.Мягмаржав “эрүүлжүүлэх байранд хоноогүй” гэж  хэлж байжээ. Шүүхийн дүгнэлтээр нурууны яс нь хугарч зургаан хадаас тавиулсан хүнийг яс хугарсан байх магадлалтай. Бараг зүгээр шахуу” гэсэн дүгнэлт гаргуулсанд хохирогчдын зүгээс маш их гомдолтой байгаа аж.  Зодуулсан оройноо түүнийг гэмтлийн эмнэлэгт хагалгаанд оруулна гэж байснаа “Эм уувал зүгээр болно” гээд гаргаснаас У.Ганхүлэгийн гэмтэл улам сэдэрч Тайландад нурууны хагалгаа хийлгэжээ. Гэтэл танхайрч хүний биед хүнд гэмтэл учруулан сэтгэл санааны болон эдийн засгийн ноцтой хохирол учруулсан бөхчүүд удахгүй болох Лондонгийн олимпод оролцох бэлтгэлээ хийж байгаа гэнэ. Гэмт хэрэгт холбогдсон хүн хил давах эрхтэй байдаг юм уу. Эдгээр бөхчүүд улсдаа төдийгүй дэлхийд данстайд тооцогддог. Гэтэл нэг өдрийн зугаа цэнгэлээс болж ажлаа хийж байсан залуугийн амьдралаар тоглочихоод зодсоноо хүлээн зөвшөөрсөн хэрнээ эмчилгээний зардлыг нь өгөх боломжгүй гэсэн байна. Хэн нэг мөнгөтэй танилтай хүний хувьд  хууль үйлчлэлгүй жирийн иргэд эрүүл мэнд амь насаараа хохирсоор байх уу. Хэдий алдар нэр эрх мэдэлтэй ч гэсэн хуулийг уландаа гишгэж монгол бөхийн жудгаа алдсан тэдэнд арга хэмжээ авах биш, харин ч хэрэгсэхгүй байгаа нь хүний ёсонд нийцэх хэрэг мөн үү.  

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(182.160.2.5) 2020 оны 09 сарын 18

Наадах муу бөхөөс өөр юу ч мэддээггүй ,хүн зодох дуртай алуурчдыг цаазлаачдээ,ман

1  |  0
Top