Төрийн банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна

2020 оны 03 сарын 31

Дэлхий нийтээр тархаад буй “COVID-19”-ийн цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсад  үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн банкнаас зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас чөлөөх, банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20%-иар бууруулах шийдвэр гаргасан. 

Мөн орлого тасалдсан, доголдсон зэргээс  шалтгаалан бизнесийн зээлийнхээ  гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байгаа тул харилцагч та https://e.statebank.mn/LoanRequest линкээр орж хүсэлтээ илгээнэ үү.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худлаа(192.82.77.142) 2020 оны 03 сарын 31

Шал худлаа банк гайтайн бусад банк болоод байхад эдний энэ цахим юм нь өглөөнөөс хош ажилсангүй алдаа зааж байна гээд ямар ч хүсэлт хүлээ авхгүй бна Ипотекийн зээлийн хүсэлт авахгүй чих шиг тэгээд юу чөлөөлөх гээд багнаан бэ энэ даварсан банкууддаа хариулага тооцооочээээээээээээээээээ

0  |  0
zochin(202.179.31.110) 2020 оны 03 сарын 31

end gatshan biznesiin zeel hamaarch bga ym uu busad zeel ni yaah ym be

0  |  0
Top