Д.Сундуйсүрэн хэлмэгдсэн үү

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14


Авлигатай тэмцэх газрын дэд дарга асан Д.Сундуйсүрэн гэмт хэрэг хийгээгүй атал Сүхбаатар дүүргийн шүүгчид хоёр жилийн ял оноочихсон юм гэнэ. Үүнийг нь давж заалдах шатны шүүх  баталгаажуулжээ. Тэрээр ийм утга бүхий  гомдлын бичгээ Хүний эрхийн комисст илгээгээд байгаа.  Аливаа хүн өөрийгөө өмгөөлөх эрх нь нээлттэй л дээ. Хэрвээ хоёр шатны шүүх түүнийг хэлмэгдүүлэн ялласан бол тун тусгүй юм болно. Гэвч ийм юм болоогүй болов уу. Сүүлийн үед харин зарим хэвлэлүүд Д.Сундуйсүрэн шиг сайн хүн байхгүй гэх ухааны юм бичиж байгаа. Сайн байсан байж бололгүй яахав. Ер нь угаасаа муу хүн гэж байдаггүй. Муу зүйлд дассан хүн харин байж л байдаг. Д.Сундуйсүрэн шоронд орсноо 90 гаруй нас зооглож буй ээжтэй хэлээгүй ажээ. Тэрээр ээжийнхээ  сэтгэлийг нь зовоохгүй гэсэндээ чимээгүйхэн шорон руу яваад өгсөн юм байна. Ээж нь түүнтэй утсаар хааяа ярьдаг. Ах дүү нар нь харин түүний ээжид “Хүү чинь хол юманд явсан” гэдэг ажээ. Хүний л амьдрал хойно ийм юм байлгүй яахав. Гэхдээ Д.Сундуйсүрэнг хэлмэгдүүлсэн эсэхийг Хүний эрхийн комисс шалгаж нэг мөр шийдээд өгөх биз ээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top