Шүүхээс эдийн засагч Л.Наранбаатар З.Энхболдыг гүтгээгүйг тогтоожээ

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд эдийн засагч Л.Наранбаатарыг өөрийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасан байдаг. Харин хуулийн байгууллагаас Л.Наранбаатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гүтгэсэн хэмээн үзэж, хоёр сая төгрөгийн мөнгөн торгууль оноосон билээ.

Эл шийдвэрийг эдийн засагч Л.Наранбаатар эс хүлээн зөвшөөрч, шийтгэвэрийг цуцлуулах гомдлыг гаргаад байсан юм. 

Тэгвэл өчигдөр /2020.03.30/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эдийн засагч Л.Наранбаатарын дээрх гомдлыг хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн эдийн засагч Л.Наранбаатар нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хоёр сая төгрөгийн мөнгөн торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.88) 2020 оны 03 сарын 31

Шүүгчид зөв л шийдсэн байх. Зи бусдыг өчиггүй гүтгэдэг биз дээ.. Өөрөө ч гэсэн сургамж аваг

0  |  0
хн(77.38.148.28) 2020 оны 03 сарын 31

за, шуугчид нэртэй луйварчид зендее,З.Энхболд алдсан, оносон ч улс эх орондоо их юм хийсэн.

0  |  0
Зочин(202.9.46.176) 2020 оны 03 сарын 31

Гүтгэсэн л дээ. Лүндэг Наранбаатарыг ямар мэдэхгүй биш

2  |  0
Зочин(202.9.46.176) 2020 оны 03 сарын 31

Гүтгэсэн л дээ. Лүндэг Наранбаатарыг ямар мэдэхгүй биш

1  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 03 сарын 31

zandak ch khudlaa nukhur bayna daa

0  |  1
Top