Онцгой байдлын газраас анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Өнгөрсөн амралтын өдрүүдэд голын усанд хүн осолдсон тохиолдол хоёр гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, Орхон голын "Оросын тохой" гэдэг газар энэ сарын 11-нд Ц /7 настай эрэгтэй/ осолдсон байна. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж цогцсыг голын эргээс олжээ. Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутаг, Ховд голын "Шар нуурын хоржиг"-д энэ сарын 12-нд Н /9 настай эрэгтэй/ голын усанд унаж осолдсоныг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан цогцсыг олж гаргажээ.Урин дулааны улиралд гол мөрний эрэг хавиар амрах, зугаалах зорилгоор иргэд явах нь ихэсдэг. Тиймээс иргэдийг амралт зугаалгаар гол мөрний орчим явахдаа анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top