Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

 Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Цусны дутагдалд орсон олон хүнд буян үйлдэж, амьдрал хайрладаг хүмүүс бол цусны донорууд юм. Тэд сайн дураараа энэ үйлсэд нэгдэж, бусдад буян болдог төдийгүй бусдын амьдралд юугаар ч сольшгүй тус болдог учраас тэдний буянтай үйлсийг сурталчлан алдаршуулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ жилийн хувьд Дэлхийн цусны донорын өдрийг "Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя" гэсэн уриан дор тэмдэглэж байгаа аж. Уг арга хэмжээнд ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН-ийн Цусны донорын хөтөлбөр, Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооныхон зохион байгуулагчаар оролцож байгаа юм. Мөн Монголын донорын холбоо болон үе үеийн донорууд энэ өдөр хүрэлцэн ирж, "Энэрэнгүй донор", "Ачтан донор"-уудаа шалгаруулах аж.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top