Равжайн Чулуунбазар
1945 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт төрсөн. 1969 онд МУИС-ийн монгол хэлний анги дүүргэж Дорноговийн Зүүнбаянгийн сургуульд насаараа багшилжээ. 1975 онд “Сулинхээр” хэмээх анхны номоо гаргасан. 2008 онд “Соёолон шүлгийн тоос”, 2011 онд “Уяхан замбуутив” шүлгийн түүврүүд хэвлүүлжээ. Р.Чойномын нэрэмжит шагналт, хэл шинжлэлийн магистр.
Амьдрах арга ухаан
Амьдрах арга ухаанаар
Аль ч амьтан хүнээс дутуугүй.
Амин дээрээ тулаад ирээд
Аргаа олоод, чаргаа чирээд гарна.
1. Хөдөлмөрийн ачаар
Хөл нь гар болж
Хөгжлийн хүчээр
Хөвчин дэлхийг эзэгнэсэн хү-ээн
Ид шид нь гартаа, ухаандаа
Илбэ жилбэ шиг ихийг бүтээж
Ирлэвэл хутга шиг хурц,
Илбэл хадаг шиг зөөлөн.
Иж түүхийг хүн төрөлхтөн
Инчдэхийн зуур туурвиж байна.
Зуу зууны зузаан шаштирыг
Зуур хоногийн нойргүй бичиж байна.
2 .Хулан тахь хурц туураараа
Хуурай сайрыг цөм цавчлан
Худаг малтаж, усаа олдог.
Хувь тавилан тэгж туурвисан.
З.Зальт үнэг, үнэт сүүлээ өгч
Зайлах мөртөө ганцхан шарваад
Хоточ нохой, хан бүргэдийг
Хоншоороор нь газар хатгуулдаг
4.Хөх чоно хөдөө талд
Хөр цас, хөсрий яс долоож
Хавханд торсон хөлөө, тас нясхийтэл
Хазаж хаячаад үхлээс дайждаг.
5.Африкийн халуун ширэнгэд
Амьтан амьтны хурд шалгаж
Арслан барс ч яах вэ,
Араа соёогоороо ааглаж амьдарна.
6.Бүргэд шувуун төрөлхийтөн
Бүрэн эрхт тэнгэрийн эзэн.
Бүхий л дэлхий дээрээс
Бүдүүн бүдүүн хурга түүж жаргана.
7.Тарвага зурам, шүдээрээ
Тачигнуулан мэрсэн ногоогоороо
Тасхийм өвлийн ичээндээ
Тавтай сайхан өвөлжих тавилантай.
8.3аан соёогоороо, загас сэлүүрээрээ,
Зарим нь гоёогоороо, зарим нь чймхүүрээрээ....
Замбативийн амьтан бүхэн амьдрах
Заяа тавилан онд ондоон.
Хамаг амьтны тусын тулд
Хамаагүй үгсийг хамж шимж чалчив.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )