Алим эрүүл мэндэд тустай л гэдэг. Англичууд өдөрт нэг алим идвэл эрүүл мэндийн бүх асуудлаа шийдлээ гэсэн үг хэмээдэг байна. Харин Америкийн Флорида муж улсын эрдэмтэд энэ зүйр цэцэн үгэнд жаахан өөрчлөлт оруулж, өдөрт нэг бус, дөрвөн алим идэхийг зөвлөжээ. Өдөрт дөрвөн алим идсэнээр цусан дахь холестерины хэмжээ хэвийн болж, жин буурахыг судалгаа харуулсан байна. Алимыг түүхийгээр төдийгүй, хатаасан хэлбэрээр ч идэж болно. Өдөр бүр 75 грамм хатаасан алим идвэл хагас жилийн дараа бие дэх хортой холестериний хэмжээ дөрөвний нэгээр буурдаг байна. Алим үл исэлдүүлэгч бодис их хэмжээгээр агуулдаг учраас тийм үйлчлэл үзүүлдэг гэж эрдэмтэд үзжээ.
Алим нь хооллох дуршлыг бууруулдаг пектин гэдэг бодис агуулдаг учраас хүний жин буурахад нөлөөлдөг байна. Пектин тэрчлэн лууван, жүржийн төрлийн жимснүүд болон тооронд их хэмжээгээр агуулагддаг аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )