Гурван мянгаад жилийн өмнө амьдарч туурвиж асан эртний Грекийн сонгодог зохиолч Гомерийн 28000 мөрөөс бүтсэн "Одессей", "Илиада" хэмээх туульсын том найраглалд ганц нүдэт Циклоп гэдэг аварга хүний тухай гардаг. Асар том биет аваргуудын тухай үлгэр домог, үнэн явдал холилдсон яриа хаа сайгүй байдаг ажээ. Домог яриа төдийгүй Скандинов, Америк, Кампучи, Индонезоос аварга биетний зургууд олджээ. "XII зууны үед далайн эрэгт асар том салаар аварга биет хүмүүс ирэв. Тэд маш нүсэр биетэй, жирийн хүн түүний дөнгөж өгзгөнд хүрч байж. Нэг нь л тавин хүний иддэгийг идэж байсан тул улс орныг хоосруулав" гэсэн домог яриа Инк улсад гарсныг түүхчид тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ бүгд юуг өгүүлнэ вэ? Ер нь энэ ертөнц дээр тийм аваргууд байсан уу? Одоо байгаа юу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. Эртний хүн судлалын зарим эрдэмтэд аварга биет үндэстэн дээр үед амьдарч байсан байж болно гэж үзэж байна. Гигантопетик, мегантроп гэсэн хоёр дүрсийн сөнөсөн том биетний чандруу олджээ. Тэд нь одоогийн горилл мичнээс том. Тэдний араг ясны зарим хэсгийг Ява, Энэтхэг, Монгол, Африкийн эх газраас олжээ. Хүний түүхийн цааш хөгжингүй мухардмал салаа нь эд нар билээ гэх дүгнэлт саналыг эрдэмтэд гаргаад байна. Заримынх нь жин хагас тоннд хүрч байв гэж Оросын антропологич В.П.Яковлев тооцоолсон нь буй. Амьдрахын төлөө тэмцэлд тэдгээр аваргууд ялагдсан боловч дэлхий дээгүүр оюун ухаант хүн явж эхэлсэн тэр үед байж ч байсан юм билүү. Тийм бол бүх юм ойлгомжтой болоод явчихна. Юун гэвэл эрт үед амьдарч асан бидний элэнц хуланцууд энэ аварга биетнүүдтэй учирч дайралдсан нь янз бүрийн ард түмний олон тооны үлгэр домогт тусгалаа олсон байж болно. Манай монгол үлгэр ч гэсэн мангас, махчин гээд асар том биет, аймшигт амьтны дүр зөндөө гардаг нь цэвэр зохиомол юмуу, бодитоос үндэстэй юу гэдэгт хариу хэрэгтэй мэт.
XIX зууны сүүлчээр Малаккийн хойгоос ширэнгэ ойд аварга биетний мартаж орхисон нэг шийдмийг авахаар хэдэн хүн өргөсөн боловч даагдахгүй байсан гэдэг. Хэдхэн жилийн өмнө дэлхийн олон сонинд доорх хачирхалтай мэдээ нийтлэгджээ. Үүнд: "Бразилийн шинжээч Орландо Вилас гэгч Гиваны салбар уулсын хавь ширэнгэнд ер бусын өндөр бөгөөд асар их чадалтай зургаан бүлэг хүмүүс байгааг илрүүлэв. Тэд дунджаар хоёр метр хагас өндөр. Эрдэмтэн тэдгээр хүмүүстэй хэл амаа ололцох гэсэн боловч аварга биетүүд чулуу нүүлгэн, зугтан оджээ" гэсэн байна. Ингээд бодохлоор үлгэрт гардаг аваргууд үнэн байж ч болмоор. Ямар ч атугай орчлон хязгааргүй уудам болохоор аль нэгэн газар битүү ширэнгэд ч юмуу, цас мөст ууланд ч юмуу биднээс хавьгүй том, ёстой л нөгөө алмас хүн хар гөрөөс шиг ч гэх үү, аварга биетэн амьдарч байгааг үгүйсгэх аргагүй.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )