Өмнөговийн Баян-Овоо сум төвийн бүсийн шилдэг сум боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Улаанбаатар хотноо энэ сарын 11-нд Төвийн бүсийн гишүүдийн хурал болж улсын тэргүүний суманд материал ирүүлсэн зургаан аймгийн зургаан сумыг хэлэлцэж, гишүүдийн саналаар дараах байдлаар байр эзлүүлжээ.

1. Говь сүмбэр аймгийн Сүмбэр сум

2. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум

4. Төв аймгийн Алтанбулаг сум

5. Сэлэнгэ аймгийн Сайхан сум 

6. Дархан-Уул аймгийн Хонгор сум тус тус байр эзэлжээ. 

Өмнөговь аймгийн Баян-Овоо сум нь улсын стратегийн ач холбогдол бүхий хотын статустай Чойр хот, Замын-Үүд зэрэг том сумдуудтай өрсөлдөж, хоёрдугаар байраар жагсан, Монгол Улсын ТӨВИЙН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ боллоо.

Аймгийн Засаг даргатай 2019 онд байгуулсан гэрээгээ 90-ээс дээш хувьтай дүгнүүлсэн амжилт үзүүлсэн төдийгүй аймагтаа таван удаа тэргүүний сумаар шалгарч байжээ.

Ийнхүү сум, баг, хүн ардынхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан чадварлаг удирдан зохион байгуулж, хамтран ажиллаж Төвийн бүсийн сумдаасаа онцгойрч шилдгээр шалгаран аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа Баян-Овоо сумын Засаг дарга О.Мандахбаярт болон сумын нийт иргэд хөдөлмөрчид та бүхэнд халуун баяр хүргэж талархал илэрхийлье. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Burenee(66.181.161.19) 2020 оны 04 сарын 15

Nytgiin ard tvmen dee bayr hvrgee

0  |  0
Top