Б.Пүрэвдорж: Засгийн газрын үйл ажиллагааг хянах Ажлын хэсгийг байгууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралддаг.

Энэ дагуу өнөөдөр /2020.04.13/ УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр "АН-ын зөвлөл дөрвөн асуудал хэлэлцлээ. 2020 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийг хянах, ялангуяа экспорттой холбоотой эдийн засгийн чухал арга хэмжээнүүд болон Засгийн газар болон төсвийн байгууллагуудын явуулсан үйл ажиллагааг хянах ажлын хэсгийг Төсвийн зарлагын дэд хорооны дарга З.Нарантуяагаар ахлуулж байгуулахаар боллоо. Саналыг УИХ-ын Тамгын газарт хүрүүлсэн. Засгийн газрыг хуралдаанаар АН-ын зөвлөлөөс санал авахаар хүргүүлээд байгаа эдийн засгийн яаралтай арга хэмжээ авах тогтоолын төслийг хэлэлцэж хариу өгөх шаардлага явуулж байна. Гадаадад амьдарч, сурч байгаа иргэдийн асуудалд ямар арга хэмжээ авах талаар ойрын үед хэлэлцэнэ. НӨАТ-ын 10 хувийн татварыг таван хувь болгох асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр миний бие НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед НӨАТ-ыг буулгах нь иргэн бүрт хүрэх чухал арга хэмжээ юм" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top