УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2020.04.13/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Намын бүлэг хуралдлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Сангийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Баталгааг нь өргөжүүлэх, санг нь сайжруулах чиглэлд анхаарах шийдвэр гарсан” хэмээн онцоллоо.
Түүнчлэн “Банкны салбарын Ажлын хэсэг ажиллаж байна. Саналууд нь өргөн баригдсан. Хэлэлцэх явцад нарийвчилж харах хэрэгтэй. Олон улсын жишгээр банкны салбар нийтлэг хэлбэрээр ажиллах ёстой. Гэтэл манайд 50-60 хувь нь эзэмшигч байна. Банкны салбарын хүүг бууруулах асуудал нь илүү зардлыг танах, эх үүсвэрийг бууруулах хэрэгтэй. Засгийн газар хяналт тавьж ажиллана” гэв.
Мөн “УИХ-ын гишүүдийн асуудлыг бүлэг дээр яриагүй. Ялангуяа Б.Батзориг гишүүний талаар огт яриагүй. Сонгуулийг хойшлуулахгүй гэх шийдвэр гарсан. Зохих арга хэмжээг үе шаттайгаар авахаар болсон” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )