Дэлхий нийтээр тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд зориулж Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, Үндэсний бүтээн байгуулагч “ЭКО КОНСТРАКШН” ХХК-ийн хамт олноос нийт 80.000.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, хэрэгслийг НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР-т хандивлалаа.
Тус компанийн хамт олон Нийслэлийн Онцгой байдлын газарт амьсгалын замын дутмагшилтай хүмүүст нэн шаардлагатай хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат 20 ширхэг, өвчтний зүрхний бичлэг, даралт, хүчил төрөгчийн хэмжээ зэрэг амин үзүүлэлтүүдийг хянах хяналтын монитор 2 ширхэг, 15-50 мкв талбайг ариутгах хүчин чадалтай зөөврийн кварц 30 ширхэг болон компанийн хамт олон өөрсдийн гараар оёж, ариутган халдваргүйжүүлсэн 20,000 ширхэг амны хаалт зэргийг Нийслэлийн онцгой байдлын газарт гардуулан өгсөн юм.
“Эко констракшн” ХХК нь 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, Үндэсний бүтээн байгуулалтын тэргүүлэгч компани бөгөөд Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд багачуудын хөгжил, тэдний аятай тухтай орчинд өсч хүмүүжихэд чиглэсэн ажлууд, анги танхим, эмнэлэг, асрамжийн газрын өрөөнд засвар хийж, тохижуулах, хүүхэд багачуудад оюун ухаан хөгжүүлэх ном, тоглоом, хичээлийн хэрэглэл бэлэглэх зэргээр нийгмийн тодорхой хэсэгт бодит хандив, тусламж дэмжлэгийг үзүүлж ирсэн.
Дэлхий нийтээрээ халдварт өвчинтэй тэмцэж буй энэ цаг үед ч Үндэсний бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн хамт олон “Ковид-19”-ийн эсрэг тэмцэлд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье.