ШИНЭН нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн жагсаалтыг иргэдээс асууна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Мэдээллийн эхэнд ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан “Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журамтай холбогдуулж, ШИНЭ эвсэлд нэгдсэн намуудын дарга нар байр сууриа илэрхийллээ. Бид ШИНЭ эвслээс УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд маш тодорхой шалгуурууд тавьж байгаа. Нэгдүгээрт, мөнгөтэй биш мэдлэгтэй, туршлагатай хүн байх нь илүү чухал. Хоёрдугаарт, эх оронч, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх нь чухал. Заавал Харвард төгссөн Элбэгдорж шиг хүн байх албагүй, Оксфорд, Кембриж төгссөн, неолиберал сэтгэлгээтэй, гадныхныг тахин шүтсэн этгээд байх хэрэггүй гэж бид үзэж байгаа. Гуравдугаарт, орон нутагтаа танигдсан, нэр хүндтэй, иргэдийнхээ санал, дэмжлэг, гарын үсгийг нь цуглуулсан хүнийг ШИНЭ эвслээс дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн жагсаалтыг бас иргэдээсээ асууна. Тухайн орон нутгийн иргэдийн 10 хувь нь энэ этгээдийг ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй ээ гээд гарын үсгээ цуглуулж ирэх юм бол ШИНЭ эвсэл нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргах болно. ШИНЭ эвслээс авлигач, оффшорчдын хүүхдүүд аль эсвэл төрөөс төрсөн тэрбумтнуудын үе залгамжлагч нар, тэрбумтангуудыг нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдлээ.

Зөвлөлийн хуралд оролцогсод Засгийн газраас гаргасан малчид болон үйлдвэрлэгчдийг дэмжихэд зориулагдсан 300 тэрбум төгрөгийн зарцуулалтад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, ШИНЭ намын дэд дарга Ц.Гантулга “Сүүлийн 14 хоногийн хугацаанд миний бие Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн олон сумаар орж иргэдийнхээ саналыг сонсож явлаа. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон, жилдээ ганц авдаг ноолуур бодит байдал дээр 30, 40-хөн мянган төгрөгний л үнэтэй байна. ЗГ, ХХААХҮЯ-наас зүүн гурван аймагт 105 мянга, бусад аймагт 75, 85 мянган төгрөгийн лимит тавьчихсан. Салбарын сайд нь Сүхбаатар аймгаас, Ерөнхий сайд нь хэнтий аймгаас нэр дэвших болохоор эдгээр аймгийнх үнэтэй, бусад нь үнэгүй байж болохгүй. Ард түмнээ ингэж ялгаварлаж болохгүй” гэлээ.

ШИНЭ эвслийн УЗ-ийн гишүүн, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Ноолуурын үнийг ялгавартай тогтоосон нь эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн хүний шийдвэр биш, цэвэр улс төрийн карьер хөөсөн хүний хариуцлагагүй шийдвэр юм. Үндэсний хөгжлийн газар, Сангийн яамыг толгойлж байсан, энэ улсын хөрөнгө мөнгийг олон жил хуваарилж байсан хүн ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, ард түмнээ нутаг усаар нь ялгаварлаж байгаад туйлын харуусаж байна. Хоёрдугаарт, Үндэсний эрх ашигт хортой мэдэгдэл хийсэн. Ноолуураа битгий зараарай. Дотоодын хэдэн үйлдвэр өндөр үнээр аваад мөнгө нь барагддаг. Тэхээр та нар хадгалж байгаад Хятадуудыг ирэхээр өгөөрэй гэж телевизээр зарласан. Энэ бол үндэсний эрх ашгийн эсрэг мэдэгдэл” хэмээн буруушаалаа.

Тус зөвлөлийн хурлаар мөн эрх нь зөрчигдөөд буй Уртцагааны түрээслэгчдийг хүлээн авч, байр суурь, саналыг нь сонссон юм. Тэдгээр иргэдийг ажлын байраар хангаж, зөрчигдсөн эрхийг нь хангах талаар Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлэхээр шийвэрлэснээ эвслийн дарга Ж.Батзандан мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2020 оны 04 сарын 16

2 болон түүнээс дээш удаа дараа сонгогдож ямарч үр бүтээлгүй олон арван жил төрд зайдагнасан этгээдүүдийг энэ жилээс эхлээд сонгож болохгүй ,Олон жил снгогдсон этгээдүүд хэрвээ энэ жил сонгогдохыг хүсвэл ,урьд өмнө эь сонгогдон ажиллаж байхдаа хийсэн сайн ажлынхаа тайланг ард түмэндээ тайлагнаж хийх гэж байгаа ажлынхаа тухай биш хийсэн ажлынхаа тайланг үнэн зөвөөр тайлагнаж аудит оруулсан дүнгээ танилцуулах хэрэгтэй.

0  |  0
ТУНГААЖ БОД(202.131.232.202) 2020 оны 04 сарын 14

НООЛУУРЫН ҮНЭ БАГА БАЙГАА НЬ ЗАСАГТАЙ ЯМАРЧ ХАММАРАЛГҮЙ ЭЭ ХИЛ ХААЛТТАЙ ХЯТАДУУД ОРЖ ИРЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР НООЛУУР ӨСӨХГҮЙ БАЙНА. ҮНДЭСНИЙ ГЭХ ҮЙЛДВЭРҮҮД ОДОО Л АВАЛ ДАА ТӨР ТА БҮХЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЬЕ ГЭЖ БАЙХАД . ХЭРЭВ ХЯТДУУД ОРЖ ИРЭЭД НООЛУУРЫН ҮНЭ ӨСВӨЛ ХУДЛАА ГОНШГОНДОГ ШҮҮ ТА НАР.

0  |  0
нураах нь зүйтэй.(66.181.177.225) 2020 оны 04 сарын 13

Урт цагаан хэрэггүй дээ.Нураагаад шинэ төв улс барих хэрэгтэй.

0  |  0
нураах нь зүйтэй.(66.181.177.225) 2020 оны 04 сарын 13

Урт цагаан хэрэггүй дээ.Нураагаад шинэ төв улс барих хэрэгтэй.

0  |  0
зочин(64.119.16.26) 2020 оны 04 сарын 13

Урт цагааныг өөрчилж тохижуулах нь зөв дөө. Давхар түрээс хийж шулж байгаа шүү.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 13

Tanai namaas olon hyn ner devshih heregtei shyy…..demjine

0  |  0
Top