Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 778.3 тэрбум төгрөгөөр БУУРЧЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 778.3 тэрбум төгрөг буюу 19.9 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 859.1 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.2 тэрбум төгрөгөөр, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 57.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Гуравдугаар сарын үзүүлэлтийг харахад аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 979 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 45.5 тэрбум төгрөгөөр буурчээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 13.3  тэрбум төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 20.4 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь үүнд голлон нөлөөлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top