УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр /2020.04.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлыг тус намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хийв.
Тэрбээр "Аж ахуйн нэгж, иргэдийн дунд үүсээд байгаа гол зүйлийг анхааруулах хэрэгтэй. Ялангуяа экспортын бүтээгдэхүүнтэй холбоотой борлуулалтын асуудал байна. Сүүлийн хоёр сард борлуулалт огцом багассан. Төсвийн орлого бүрдүүлэх нөхцөл байдал хүндэрсэн. Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний борлуулалт өнөөдрийг хүртэл жигдрээгүй байна. Гарч байгаа нүүрсний хэмжээ нэмэгдэх хандлага алга. Өнөөдөр төсөв 300-аад тэрбум төгрөгийг алдагдалтай явж байна" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Иргэдийн эрүүл мэндийг анхаарчих юм бол нүүрс тээвэрлэлт хэвийн явах боломжтой гэж харж байна. Цар тахлын хэмжээнд аж ахуйн нэгжүүд шар махтайгаа хатаж байна. Үүнийг зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн тариалалтад онцгой анхаарах шаардлагатай. Энэ жил улс, орны эдийн засгийн нөхцөл байдлаас болж хүнсний дутагдалд орох эрсдэлтэй байна. Тариалалт эхлэхэд аж ахуйн нэгжүүд санхүүгийн эх үүсвэргүй болох нь, анхаарах хэрэгтэй байна" хэмээн ярилаа.
Үүнээс гадна "Гадаадад суралцаж байгаа оюутнуудын асуудал байна. Нэг доор 13 оюутан халдвар авч орж ирсэн нь манай оюутнууд гадаадад ямар хүнд нөхцөлд байсан нь харагдаж байна. Үүнийг бид өөр асуудлаар сатааруулж болохгүй. Тиймээс нэн тэргүүнд тэдний эрүүл мэнд, амьжиргааны баталгааг шийдэх санхүүг нь олгох хэрэгтэй гэдгийг дахин хэлэх байна" хэмээн мэдээллийнхээ төгсгөлд онцоллоо.
Сэтгэгдэл ( 12 )
Та бусад улс төрчдийг уриалаад ХӨСҮТ-ийн хамт олонд хандив өрнүүлэх ажлыг эхлүүлвэл талархах байна
чи хулгай хийж байхдаа тэр төсөв мөсвөө бодоогүй хулгай хийсэн биз дээ. КОЗЁЛ
Эрдэнэ та хоёрт даанч итгэхгүй юмдаа ядахдаа энэ хэцүү үед дуугүй байгаач төр засаг ажлаа хийг
Төсвийн орлогын төлөвлөгөөгөө нэмэгдүүлэх зорилгоор замын цагдаа нартаа торгуулийн орлогын төлөвлөгөө өгч буй болой. Худалч хүнд 10 алхаа л цагдаа зогсоож байна
Teriigee medsen bol tanai namiin ydirdlagauug gadaad gotoodgvi mungu taraana gej uy yariad bgaan am ajliin yamar ch yaldaagvi salan zadgai amandaa orsnoo chalchihaa bolichih
Дут чи
АН-ыг нэн даруй Татан буулгаж Удирдлагуудыг нь Төрийн албыг Мөнгөөр наймаалах гэсэн оролдлого хийж буйд нь Хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй, АН-ын Удирдлагууд ҮХ зөрчиж,, иргэн хүний Сонгогдох Сонгох Эрхэнд халдаж Нэр дэвшигчидээсээ асар их хэмжээний Мөнө хөрөнгө шаардсан нь АН-ыг Татан буулгах хангалттай үндэслэл болно
Энэ хулгайчууд улсаас цувчуулсан хөрөнгө мөнгөө одоо улсдаа буцаах хэрээгтэй
Төсөв дутаж байгааг мэдэж байгаа нь сайн хэрэг :С.Эрдэнэ дарга гадаадад байга хүмүүст 500$сар бүр өгнө гээд попроод байга шүү хэлээрэй
Аж үйлдвэрийн яамны сайд байхдаа Эрдэнэтийн 49%-ийг хувьчлах асуудлыг хулгайн замаар шийдсэн эрдээ. Одоо удахгүй шүүхийн хаалга баахан сахих хэрэг гарах юм бна лээ. АН-ын бас нэг найдваргүй нөхөр.
Уул уурхайн түүхий эдийн экспорт багассан, дэлхий нийтээр хямарч байгаа энэ үед дотоод эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд ямар ямар арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ямар ч санал байхгүй юм шиг УИХ-ын гишүүн Эрдэнэбат мэдээлэл өглөө. Дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, эрсдэлийг даван туулах арга замуудыг тодорхойлох гээд энэ гишүүний оюуны бяр, мэдлэг чадвар дэндүү жол юм аа
Toroos hangamj edeldeg nohdvvdiin gar utasni tolbor benzini mongo zasvar vilchilgeenii mongiig tanahad l bolno. Uls oron chini hymraad bhad huviin hangamjaasaa tatgalzah darga nar garch ireh ni vv harj bhaas