О.Баасанхүү: Өнөөдөр Ерөнхий сайд байсан гурван хүн нь шүүхийн гадна зогсож байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2020.04.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.  

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Бүх бодлогын баримт бичгийн нэгтгэж, хяналт тавьдаг байгууллагатай болох алхамд шилжиж байна. Бодлогын бичиг баримттай болохоос гадна тайлангаа сайн хийдэг болох л хэрэгтэй байгаа юм. Одоо энэ хуульд энэ зүйлийг л нарийн тусгаж өгөх хэрэгтэй байна. Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө оруулж, танилцуулсан. Манай намын мөрийн хөтөлбөр ч гэсэн бодлогын том баримт, хэрэгжих хөтөлбөрүүд тусгагдсан. Түүнийгээ эргээд сонгогчдод тайлагнах, тэр аргачлалаа хялбаршуулах ёстой юм. Хийсвэр тайлагнал байж болохгүй. Илүү үр дүнтэй, тодорхой байх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: Улс орны хөгжлийг урт хугацаатай харж байдаг бодлогыг аваад явах ёстой. Энэ бол түлхүүр болсон гол хууль юм. Байнгын хорооны хуралдаанаар илүү төгөлдөршиж явах шаардлагатай. Одоо бол зарим яам толгойлж байгаа сайдаасаа хамаарч харилцан адилгүй үйл ажиллагаатай болсон байна. Эхний дөрвөн жилд яам, хүнээсээ шалтгаалж нэг салбараа илүү авч явах байдаг ч юм уу харилцан адилгүй болчоод байна. Тиймээс энэхүү хуулийнхаа дагуу бүх яамдыг тав, таван жилээр харсан том төлөвлөлтийн бий болгох, улсын хөгжил тогтвортой явах боломжийг гарган ирж байгаа юм. 

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ: Би дэмжихгүй байна. Төрийн 30 жилийн бодлого буруу байгаагүй. Харин хэрэгжүүлж байсан хүмүүс нь буруу байсан. Одоо хар л даа. Хэдэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь шоронгийн хаалга татах гэж байна вэ. Ёс суртахуунгүй болсон, тэд ямар ч сайхан бодлого гаргасан өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ашигладаг. Одоогийн 30 жил бодлого ярьсан, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн танай МАН юм. Хөгжлийн бодлого гээд байгаа зүйлийг 30 жилийн дараа бодлого буруу байсан гэж ярьж байгаа бол шившиг. Хэрэгжүүлэхдээ сайн хэрэгжүүлэхгүй яасан юм. Гурван Ерөнхий сайд нь АТГ, шүүхийн гадна зогсож байна шүү дээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 19

Mongoliin hogjil, ard tymnii sain saihnaas 30 jiliig hulgailsan deeremchin luivarchid

0  |  0
бор(66.181.161.15) 2020 оны 04 сарын 18

Баасанхүү зөв хэлсэн байна МАН-ы гаруудад ямар сайн бодлого байгаад ч хэрэггүй тэдний сонгуулийн өмнөх шоу дандаа ард түмэн гэж ярьдаг боловч ардынхаа эсрэг ажилдаг хүмүүс

0  |  1
боёо(103.229.122.83) 2020 оны 04 сарын 18

Баасанхүү ч бас өөрөө нэг голлон тоглогчийг өмөөрч байгаад УИХ-ын гишүүн болсон. Юу үнэн тэр үнэн. Н.Энхбаярын оймс гозолзож байж гишүүн болсон.

1  |  0
Top