ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад сайн өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 18

2020.04.18 / БЯМБА ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 05.57-19.46
Барилдлага: Шид   

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   

Суудал: Хий

Аргын тооллын 4 сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын 26, Чөдөр одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top