Боомоор үхсэн нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд иргэн С, Б нарын нэг үхэр энэ сарын 9-нд халдварт боом өвчнөөр үхсэн болох нь аймгийн Мал эмнэлгийн лабораторид хийсэн шинжилгээгээр батлагджээ. Иймээс сумын Засаг даргын тушаалаар 14 хоногийн хугацаагаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Сумын төвийн мал бүхий иргэдийн 750 үхэрт урьдчилан сэргийлэх вакцин хийж, үхсэн хоёр үхрийн сэг зэмийг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийн, хяналтын цэгийг  8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байгаа юм байна. Мөн Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт гахайн үржил амьсгалын замын хам шинж, Булган аймгийн Булган сумын дөрөвдүгээр багийн нутаг Хужиртын эх гэдэг газарт боом, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хоёрдугаар багийн нутаг Дунд хоолой гэдэг газарт галзуу өвчин гарсантай холбогдуулан орон нутгийн Засаг дарга нарын захирамжаар тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top