УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.04.19/ өөрийн цахим хуудсаараа дамжуулж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би МАХН-аас ганцаараа парламентад сонгогдсон. Сонгогдсон ч ямар ч намын дэмжлэг авч байгаагүй. Саяхан Х.Нямбаатар "Улаан бал" нэвтрүүлэгт оролцсон байна. Тэр хүн Эрүүгийн хуулийг ярихдаа миний нэрийг хавчуулж, дургүйлхэж, үзэн ядсан байдалтай ярьж байна. Би хуулиар сурч байсан хүний хувьд онолоороо Х.Нямбаатараас дутахгүй. Хүчингийн хэргийг хамгийн бузар хэрэг гэж нэрлэж, үздэг байсан. Шоронгийнхон хүртэл үзэн яддаг гэж хэлдэг байсан. Харин 2002 оны хуулиар хүчингийн хэргийг 11, 112 гэдэг зүйл ангиар зүйлчилж, гурваас дээш жилээр ялладаг байсан. Тэгсэн одоо 2002 оны Эрүүгийн хууль, 2015 болон 2017 онд хүчин төгөлдөр үйлчилсэн хуулийг харьцуулж үзээрэй. Ялын бодлого нь харьцангуй багассан. Бага ялтай болгосон учраас би болохгүй гэж хэлсэн" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Насанд хүрээгүй хүүхдийг худалдаж авах, бэлгийн харьцаанд ороход ял нь өндөр байсан. Гэтэл 14, 15 настай хүүхэдтэй харьцаанд орсон бол хүчин гэж хүлээж авдаг байсан. Би энэ мэт асуудалд эмзэг ханддаг. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Ялыг нь хүнд болгооч гэж хэлсэн. Би Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан. Харамсалтай нь, Ерөнхийлөгч за гэж хэлсэн ч Х.Нямбаатар ярихдаа намайг хэлж, шүүх цагдаагаар хүртэл явсан. Би хуулийн төсөл өргөн барьсан. Ц.Нямдорж насыг нь нэмэхийг зөвшөөрөхгүй гэдэг бичиг өгсөн. Тухайн үед намайг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр оруулаагүй. Одоо УИХ-д хуулийн төслийг батлуулах байтугай, үг хэлүүлэхгүй ганцаардуулж байгаа юм. С.Жавхлангийн яриаг тасалдаггүй, О.Баасанхүүгийн яриаг л тасалж, үг хэлүүлдэггүй" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 5 )
Ха ха ха
баас шиг хов хэрүүл ярьж явдаг тэнэг гишүүн,Эрдэнэтийн элийнүүд түлхэж төрд гаргасан хог
Хүн хэлмэгдэж, гүтгэгдэж хэрэгт орох тохиолдол байна. Хэрэгтний эрх ашиг гэж байхгүй гэх юу хуцаад байгаа юм. Прокурор, шүүх шударга ажиллаж гэмгүй хүнийг хилсээр хэрэгт хийчих вий гэж сануулах учиртай шүү!!!!!!!
ene nohor ergej ih hural bitgii hel amid uhseni medegdehgui ybah bolno estoi erguu gehed denduu erguu mal baigaa um
Хүрэлбаатар, Батзандан гишүүд Баасанхүүг нэртэй нь холбож тодорхойлдог нь зөв юм шиг. Н.Энхбаяр нь түүнийг жоом гэж хочилдог гэсэн.