УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2020.04.20/ УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын зөвлөл, УИХ дахь ШИНЭ намын зөвлөл Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэнэ. 

 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top