Мөнгөний бодлогын хороо коронавируснээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр Бодлогын хүүг бууруулах шийдвэрийг гурав, дөрөвдүгээр сард дараалан гаргаад байгаа.
Гуравдугаар сарын 11-ний өдөр бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн бол дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэсэн.
Түүнчлэн Бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурах уу гэдэг асуултыг иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс тавьж байгаа.
Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дараах мэдээллийг өгч байна.
“Бодлогын хүү гэдэг Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулсны зорилго нь бизнесийн идэвхжилийн хаврын улиралд зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм. Банкууд нөөцийнхөө тодорхой хувийг нь харилцагчийнхаа төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхийн тулд төв банканд байршуулах ёстой. Энэ нөөцийн дундаж өгөөжийг бодлогын хүү тодорхойлдог. Нөгөө талд нь банк эх үүсвэрээ зээлд гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар зээлийн дундаж хүү 17 хувь байна. Түүнчлэн банкууд 12-13 хувиар хадгаламж татаад, 9 хувийн хүүтэй Төв банкны үнэт цаасанд байршуулах нь алдагдалтай. Бас бодлогын хүү буурснаар зээл олгоогүй алдагдсан боломжийн өртөг нэмэгдэж байна. Зээл олгохгүй бол 9 хувь дээр нөөцөө байршуулна гэсэн үг. Иймд бодлогын хүү 11 хувиас 9 хувь болж буурсан нь банкуудыг санхүүгийн механизмаар зээл гаргахыг шахаж байгаа юм. Түүнчлэн бодлогын хүү буурснаар нөөц дутагдах үед Төв банкнаас банкуудын авдаг санхүүжилтийн хүү дагаж буурдаг. Энэ хүү 13 хувиас 10 хувь болж буураад байна” гэж байна.
“Бодлогын хүүг бууруулснаар өөр ямар боломжууд бий болох вэ” гэдэгт дараах тайлбарыг өгч байна.
Бодлогын хүү буурч зээл олгоогүй алдагдсан боломжийн зардал өсөж байгаа нь зээлийн зах зээл дээрх банкуудын өрсөлдөөнийг ширүүсүүлнэ. Энэ өрсөлдөөн нь зээлийн хүү, зээлийн хугацаа, үнэлгээ, барьцаа хөрөнгө, санхүүгийн зөвлөгөө гэх мэт олон янзаар илэрнэ. Энэ нь зээлдэгчдэд илүү таатай нөхцөлийг бий болгоно. Өнөөгийн орчинд зээлдэгчийн сууриа тэлж чадсан банк түр зуурын шинжтэй энэ хямралт нөхцөл байдал арилахад илүү хурдан өсөх бололцоог олж авах тул сайн зээлдэгчийн төлөөх банкуудын өрсөлдөөн ширүүн байх болно. Мэдээж энэ нь тухайн банкны санхүүгийн чадавхиас бас хамаарна. Урт хугацааг харж, харьцангуй тогтвортой байдлыг эрхэмлэдэг банкуудын давуу тал өдийд илрэх боломжтой” гэв.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00