Банкаар очиж үйлчлүүлэх шаардлага зайлшгүй тулгарах үед бидний санаанд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл бол “Хэр их ачаалал, очер дараалалтай байгаа бол, миний өмнө хэдэн хүн үйлчлүүлэх бол, дараагийн ажил руугаа амжих болов уу?” гэх бодлууд. Гэсэн ч банкны ачааллыг хэр байгааг мэдэх боломжгүйгээс “азаа үзээд” л урт дараалал руу орж, дугаараа хүлээхээс өөр аргагүйд хүрэх тохиолдол олон. Тэгвэл бидний очер хүлээн суудаг цаг ард хоцорч, хүссэн салбарынхаа ачааллыг гар утаснаасаа харж, өөрт хамгийн ойр, харилцагч багатай салбараар үйлчлүүлэх боломжийг Голомт банк анх удаа харилцагчдадаа олгож байна.
Смарт банкаараа хэдхэн хормын дотор салбарын ачаалал харах тухай зааварчилгааг танилцуулъя.
Салбарын ачааллыг харах шинэ үйлчилгээ нь хэр их харилцагч үйлчлүүлж, ачаалалтай байгааг нь хараад зогсохгүй ажиллах цагийн хуваарь, холбогдох утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллүүдийг газрын зурган дээр тодруулж өгснөөрөө ихээхэн давуу талтай болжээ. Уг үйлчилгээг Смарт банк аппликэйшнаас гадна хэрэв та компьютерээс нэвтэрч байгаа бол www.egolomt.mn хаягаар нэвтрэн ATM байршил цэснээс хараарай. Ачаалал багатай салбараар үйлчлүүлж, цаг заваа хэмнэх боломжтой боллоо!
Сэтгэгдэл ( 0 )