-Коронавирусийн дэгдэлтийн үед Засгийн газар сайн ажиллаж байна-
Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Урд хөршөөс гаралтай коронавирусийн тархалт дэлхийн улс орнуудыг хамарсан өдрүүд үргэлжилж байна. Манай улсын Засгийн газар ч бусдын адил шаардлагатай арга хэмжээг авч байна. Төр, засгийн өндөр албан тушаал хашиж явсан хүний хувьд Засгийн газар онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэж байгаа вэ?
-Дэлхий дахинд коронавирус гарангуут манай Засгийн газар түргэн хөдөлсөн нь тун сайн хэрэг. Өнөөдөр та бид биенээ хараад суух боломжтой байгаа нь Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй шууд холбоотой. Тийм учраас Засгийн газар, тэр дундаа Улсын онцгой комисс, ЭМЯ-ыг онцолж хэлэх ёстой. Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар идэвх санаачилгатай ажиллаж байна. Эмч, сувилагч нар, эрүүл мэндийн салбарын бүх ажилтан өдөр шөнөгүй ажиллаж байгааг хараад тэднээр бахархах сэтгэл төрж байна. 4700 гаруй км-ээр хиллэж байгаа манай урд хөршийн Ухань мужаас анх халдвар илэрсэн байхад манай улс дотооддоо халдвар тархаалгүй барьсаар байгаа нь манай Засгийн газрын хувьд маш том амжилт гэж хэлэх байна. Хилийн цэрэг, гаалийнхан, цагдаа нар сайн ажиллаж байгаагийн үр дүнд бид өнөөдөр дэлхийн бусад орон шиг чанд хатуу хөл хорионд орчихоогүй байна шүү дээ. Яахав оройн цагаар ажилладаг байсан баар, цэнгээний газрыг хаасан. Энэ нь зөв шийдэл болсон. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласныг зөв зүйтэй шийдэл гэж харж байгаа. Ер нь энэ тухайд ард иргэд ам сайтай байгаа юм билээ. Гадаадад ч мөн адил манай орныг сайн жишээ болгон ярьж, бичиж байна.
-Таны хэлсэнчлэн Засгийн газар шуурхай ажилласны хүчинд дотоодод халдвар тархаалгүй барьж байна. Харин гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн нислэгээр авчирч эхэлсэн нь халдвар гарах, улмаар тоо нь нэмэгдэх шалтгаан болсонд зарим хүн таагүй хандаж байна. Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ тухайд та юу хэлэх вэ. Зөв, буруу гэх маргаан нийгэмд нэгэнт бий болчихоод байна л даа?
-Өнөө, маргаашаа бодоод гадаадад байгаа иргэдээ авчрах хэрэгтэй эсэх талаар ярих нь зохимжгүй юм. Эцсийн эцэст Монгол Улсын иргэн эх орондоо ирж байгаа юм байгаа биз дээ. Төр засаг нь иргэнээ хамгаалах үүрэгтэй. Монгол Улсын иргэн хаана ч байсан төр засаг нь хамгаалдаг л байх ёстой. Энэ бол Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг.
Гаднаас ирсэн хүмүүс вирус тээгээд ирлээ гэж яриад байгааг мэдээж ойлгож байна. Тэдний дундаас халдвар илрээд байгаа нь үнэн. Гэхдээ бид энэ асуудалд ийм өнцгөөс хандаж, харж болохгүй. Эс тэгвээс улсын суурь багана ганхах аюултай болно. Засгийн газраас тусгай үүргийн нислэг зохион байгуулж, иргэдээ татаж байгааг зөв гэж хэлнэ.
-Дэлхийн улс орнуудын 90 гаруй хувьд коронавирусийн халдвар гарсан учраас гаднын орнуудаас олон иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Чартер нислэг гаргаж, хүмүүсээ татахгүй байна гэх шүүмжлэл ч нөгөө талд өрнөөд эхэлжээ?
-Засгийн газар боломжоороо л ажиллаж байна. Бид чинь гуравхан сая хүн амтай, хөгжиж буй жижиг улс орон шүү дээ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж ярьдаг байх аа. Жишээлбэл, төр засаг гадаадад байгаа 200 гаруй мянган иргэнээ нэг дор татаад, тусгаарлана гэвэл боломжгүй биз дээ. Тийм учраас Засгийн газраас шат дараатайгаар тусгай үүргийн онгоцоо нисгэж, иргэдээ хэсэг хэсгээр татаж байгаа нь зөв. Одоогийн байдлаар нэг дор гурван мянга орчим хүнийг тусгаарлах боломжтой байна гэсэн. Цаашид энэ тоог 5000-д хүргэхээр зорьж байгаа юм билээ. Энэ бол бидний бодит боломж. Монгол Улс хэчнээн эмнэлэг, зочид буудалтай билээ. Тэдгээрт хэчнээн хүнийг тусгаарлах боломжтой гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Тийм учраас энэ асуудлыг урсгалаар нь тавьж болохгүй. Эсвэл бүүр хааж ч бас болохгүй. Өөрөөр хэлбэл, улс орон байгаа боломждоо тулгуурласан арга хэмжээг л авах ёстой. Авч ч байна гэж би ойлгож байгаа. Монгол Улс хэчнээн онгоцтой билээ. Зарим нь бүр Америк руу онгоц нисгэхгүй байна гэж шүүмжилж байх жишээний. Гэтэл бүгдийг хүссэний зоргоор хийх боломжгүй. Жишээ нь, манай улс Америк руу шууд нислэг үйлддэг эсэхийг эхлээд бодож үзмээр байна. Тийшээ онгоц нисгэх гэрээгүй байтал яаж Засгийн газраа шүүмжилж чадаж байна вэ. Боломжгүй шаардлага тавьж болохгүй. Бид эдгээд гарсан хүнийхээ тоогоор нэмж хүн авчрах хэрэгтэй биз дээ. Ингэхгүй бол энэ цар тахал улсыг бүхэлд нь бүрхэхийг ч үгүйсгэхгүй. Тийм ч учраас Засгийн газар тооцоотой, асуудалд бодитойгоор хандаж байна гэж би хувьдаа үзэж байна.
-Коронавирус дэлхий нийтэд тархсан нь олон шинэ сорилт, нөхцөлийг үүсгэж байна. Жишээлбэл, бидэнд гадаад дахь иргэдийн эрх ашиг гэдэг зүйл байдаг юм байна. Үүнд Засгийн газар тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг гэдгийг харууллаа. Үүнээс үүдэлтэйгээр асуухад манай улс гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ хэр анхаарал хандуулдаг юм бэ?
-Тэр тухайд бодох, хийх ёстой зүйл олон бий. Шүүмжлээд суувал цаг багтахгүй. Ер нь бол тал талдаа хийх, бодох зүйл тун их. Наад зах нь гэхэд л ЭСЯ-нд бэрхшээл зовлонд орсон иргэн хүндээ тусалчихдаг сантай баймаар байдаг. Энэ асуудлыг олон ярьсан ч хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн. Иргэдийн зүгээс биелэшгүй шаардлага тавьдаг явдал бишгүйдээ л гардаг. Жишээ нь, би 1990-1996 онд НҮБ-д ажиллаж байсан. Тухайн үед гадагшаа гарах урсгал дөнгөж эхэлж байсан цаг. Намайг Нью-Йоркт ирэхэд АНУ-д цагаачлаад гарсан хоёр залуу манай Төлөөлөгчийн газар амьдарч байсан. Би гайхаад асуухад, иргэн хүн учраас яах ч аргагүй байлгаж байгаа гэсэн. Гэтэл Дипломат төлөөлөгчийн газар гэдэг чинь өөрийн дүрэм журамтай газар. Нууцын зэрэглэлтэй олон материал хадгалагдаж байдаг тусгай обьект шүү дээ. Ийм газар цагаачилж байгаа хүмүүсийг байлгах нь зарчимд нийцэхгүй асуудал. Нэг ёсондоо ЭСЯ-ыг зочид буудал мэтээр ойлгодог хүмүүс ч мэр сэр байдаг юм билээ.
-Дэлхий нийтэд тархсан цар тахлаас болоод ерөнхийдөө олон улсын харилцаа зогсонги байдалд орчихлоо шүү дээ. Энэ байдал жишээлбэл, манай улсад хэрхэн нөлөөлөх бол?
-Өнөөгийн нөхцөлд Элчин сайдын яамдын дипломат үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр хумигдаж байгаа. Харин Консулын газрын ажил их хэмжээгээр ихэссэн байж таарна. Мэдээж нэг байгууллагуудад ажиллаж байгаа ажилтнуудыг консулын ажилд давхар татан оруулж байгаа байх. Консул бол Монголын иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд үйлчлэх үндсэн үүрэгтэй. Дипломат ажил бол суугаа оронтойгоо нийгэм, эдийн засаг, соёл гээд хамтын ажиллагааны гэрээний дагуу бүхий л чиглэлээ хөгжүүлэх, хоёр талын харилцааг идэвхжүүлэх, харилцан айлчлал зохион байгуулах ажлыг хариуцдаг. Тэгэхээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалтай болчихоод байна. Жишээлбэл, манай улсаас гадаадад суугаа Элчин сайдууд суугаа орныхоо засаг төрийн албадтайгаа тэр бүр уулзах боломжгүй болчихоод байгаа. Үүнээс үүдэлтэйгээр ажил цалгардах тал үүсч байгаа байх. Жишээлбэл, саяхан Казахстанд суугаа Элчин сайдтай утсаар холбогдоход, эндээс нутаг буцах хүсэлтэй хүмүүсийнхээ хүсэлтийг хүлээн аваад дээд байгууллагадаа дамжуулчихаад байна гэж байсан. “Та нарын үндсэн ажил юу болж байна” гэхэд ерөнхийдөө зогсонги байдалд орчихоод байна гэх жишээний. Төр, засгийн тэргүүнүүдийн харилцан айлчлал гэх мэт томоохон ажлыг цуцлаад байгаа нь гадаад харилцаа талдаа ажил хойшлоод байна гэсэн үг шүү дээ.
-Манай улсаас гадаадад суух хэд хэдэн орны Элчин сайдыг томилоогүй байна. Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн энэ үед Элчин сайдгүй орнуудад суугаа Монголын иргэдийн эрх ашиг яах вэ гэдэг асуудлыг нэлээд хөндөөд байна. Таны ярьж байгаагаар Консул ажиллаж байгаа учраас харьцангуй гайгүй гэж ойлгож болох нь ээ?
-Үгүй л дээ. Дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа дотроо хоёр хуваагддаг. Дипломат, консул гээд. Хэрэг дээрээ нэг л байгууллага. Ийм үед ажил багаслаа гэсэн үг биш. Коронавирус гээд өдөр шөнөгүй ажилтай болчихсон газар нэг хэсэг нь гэртээ амар тайван суугаад, нөгөө хэсэг нь цаг наргүй ажиллана гэж байдаггүй юм. Харин томилгооны тухайд гэвэл Элчин сайдаа томилохгүй удаах явдал нь хүлээн авч байгаа оронд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Жишээлбэл, зарим газарт бараг бүтэн жилээр Элчин сайдаа томилсонгүй. Хугацаа хэтрэхээр барах уу болж байна шүү дээ. Түр хамаарагчийг удаан хугацаагаар байлгаж болдог. Гэхдээ энэ нь хэвийн үзэгдэл яавч биш. Өөрөөр хэлбэл, Элчин сайд томилж суулгахын оронд түр хамаарагч байлгаад байгаа нь тухайн улсад хандаж буй хандлагыг илтгэж байгаа хэрэг.
-Тэгэхээр манайхаас Элчин сайдаа томилоогүй улс орнууд “Монголчууд манай улсад ач холбогдол өгөхгүй байна” гэж ойлгож байгаа хэрэг үү?
-Одоогоор арваад оронд Элчин сайдаа томилоогүй байна. Тухайн орны Засгийн газар “Монгол Улс бидэнд, манай оронтой харилцах харилцаандаа ач холбогдол өгөхгүй байна” гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй. Хоёр улсын харилцаа гэдэг чинь хувь хүний хоорондын л харилцаа гэсэн үг шүү дээ. Хүн л болохоор дургүй нь хүрнэ, тэвчээр алдарна. Яван явсаар улс хоорондын харилцаанд нөлөөлөхгүй гэх газаргүй. Жишээлбэл, Элчин сайдаа томилоогүй улс хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал хийх тухай яригдах уу. Элчин сайд нараа томилохгүй удааширч байгаа нь бидний хувьд цэвэр дотоод нөхцөл байдалтай холбоотой асуудал гэдгийг бид ойлгож байна. Төр засаг маань аль нэг улс оронд ач холбогдол өгөхгүйдээ Элчин сайдаа томилохгүй байгаа юм биш л дээ. Харин гадаад талдаа биднийг дотоодын нөхцөл байдлаасаа шалтгаалаад томилохгүй байна гэж хүлээж авах уу, үгүй юү. Нөгөө талаас ЭСЯ-ны ажил цалгардах муу талтай.
-Үүнээс гадна гаднын оронд томилж буй Элчин сайд нарын ур чадварын асуудлыг их хөндөх болсон. Элчин сайдаар ажиллах хүн мэргэжлийнх байх ёстой юмуу эсвэл сайн менежер байхад болно гэдэг тайлбарыг хүлээж авах уу?
-Элчин сайдаар ажиллах мэдлэг, чадвар, туршлагатай хүнийг явуулж байгаа эсэх тухай л асуудал байгаа юм. Бэлтгэл муутай, улс орныхоо эрх ашгийг умартчихсан, хувийн эрх ашгаа өмнөө тавьчихсан хүмүүс томилогдоод байгаа нь нууц биш шүү дээ. Эрүүгийн хэрэгт орооцолдчихсон Элчин сайд хүртэл байна. Тэгэхээр Элчин сайдаар ямар хүнийг томилж явуулахаа маш сайн бодох ёстой юм. Хамгийн харамсалтай нь, арын хаалгаар хэн нэг нь хүнээ шахдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Мэргэжил, ур чадваргүй хүнийг Элчингээр явуулж байгаа юу гэвэл тийм. Олон улсын харилцааны чиглэлээр үнэхээр онц сайн суралцсан, Гадаад яамандаа цөөнгүй жил ажилласан, цаашдаа Элчин сайдын ажил хийх боломжтой, чадал чансаатай гэдгээ нотолж харуулсан хүмүүсээ явуулах ёстой болохоос аль нэг намын ч юмуу албан тушаалтныг явуулаад байх нь тэр бүр зөв биш. Гэхдээ Элчин сайд хүн заавал дипломат мэргэжлийн хүн байх албагүй гэж дэлхий даяар үздэг. Харин Элчин сайдаар ажиллах хүн маш сайн менежер байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө тэргүүлж буй газрыг сайхан удирдаад явах чадвартай, ноён нуруутайгаас гадна төр, улсын ажлыг олон жил хашсан туршлагатай байх нь зүйтэй. Хамгийн чухал нь, өөрийн улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хүн байх ёстой. Энэ тохиолдолд тухайн хүн дипломат мэргэжилгүй ч улсынхаа төлөөх ажлыг нэр төртэйгөөр хийгээд ирэх бүрэн боломжтой байдаг. Гэтэл өнөөдөр зөвхөн мэргэжлийн хүн байх ёстой гэж яриад байгаа нь өрөөсгөл юм. Харин доод албан тушаалд жинхэнэ мэргэжлийн хүнийг явуулах ёстой. Хууль дүрэм, олон улсын гэрээ хэлэлцээрээ маш сайн мэддэг хүн байсан цагт ажил явна биз дээ. Гадаад бодлого, дипломат харилцаа, консулын ажил зэрэг нь юугаараа ялгардаг вэ гэдгийг дипломат чиглэлээр ажиллаж байгаа бүх хүн мэдэж байгаа болов уу, эргэлзээтэй шүү дээ. Энд нэмж хэлэхэд, Элчин сайдаар явчихаар бэлтгэгдсэн боловсон хүчин дутмаг байгаа үед тэтгэвэрт гарчихсан, одоог хүртэл идэвхтэй ажиллаж байгаа ахмадуудаасаа явуулж яагаад болдоггүй юм бол гэж бодогдох юм. Жишээ нь, Элчин сайд Ж.Энхсайхан, Ч.Баатар, Х.Бэхбат, Ч.Батжаргал, Г.Луузан гээд мэргэжлийн дипломатууд байж л байна. Мэргэжлийн бус ч гэсэн энэ ажлыг өндөр түвшинд гүйцэтгээд ирсэн Б.Даш-Ёндон, Б.Батхишиг, З.Батжаргал, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн манай нэрт зохиолч, эрдэмтэн Л.Дашням байна. Энэ хүн бол Монгол Улсын шинэ үеийн түүхийг бүтээлцэж явсан хүний нэг юм. Эдгээр хүний 90-ээд хувь нь эрдэмтэн мэргэд байна. Гадаад харилцааг аваад явчих сайхан залуучууд бас гарч ирж байна. Байхгүй гэж хэлэхгүй. Засгийн газраас нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн дотор ч томилоод явуулчихаар хү=мүүс байна.
-Манай улс цөөнгүй орны Элчин сайдыг томилоогүй хэвээр байна. Гэхдээ удахгүй томилж таарах байх. Та туршлагатай хүний хувьд энэ томилгоог хийх Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид хандаад ямар хүнийг явуулах ёстой тухайд юу хэлэх вэ?
-Юуны өмнө Элчин сайд нарыг үтэр түргэн томилох хэрэгтэй байна. Ерөөсөө аливаа улс оронд гадаад харилцаа ямар чухал ач холбогдолтой болохыг бид энэ цар тахлын үед илүү мэдэрч байна. Гадаад харилцаагаа сайн байлгахгүй бол Монгол Улс хөгжих ямар ч боломжгүй. Бидний өдөр тутамд хэрэглэж буй хүнс ногоо, жимсний хэдэн хувь нь гадаадаас орж ирж байгаагаас харахад л асуудал тодорхой шүү дээ. Энэ утгаар бол гадаад харилцаа хэр зэрэг чухал болох нь маргаангүй биз дээ. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ гадаадад гаргахгүйгээр төсвөө бүрдүүлж чадах уу, их хэмжээгээр тавьсан өрөө төлж барах уу. Бид өнөөдөр харьцангуй бие даасан бодлого явуулъя гэж байгаа бол юуны түрүүнд хойд хөрш ОХУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг тэс өөр түвшинд хүргэх шаардлагатай. Энэ тал дээр чухал, нааштай өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл, манай газар нутгаар хийн хоолой тавих асуудал урагштай явж байна. Хоёрдугаарт, гуравдагч хөршийн бодлогыг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийгээ бодлогоор хийх нь чухал. Өөрөөр хэлбэл, алсын хараатай урт удаан хугацааны хөтөлбөрүүдийг батлах ёстой. Бусад улс орон 2050 он хүртэлх хөгжлийн зорилго, зорилтуудаа тодорхойлж байна. Бид ч бас 30 жилийн цаадхыг харж бодлогоо боловсруулах хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газар ажиллаж байгаа гэж сонссон. Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлалын зарчим, тэргүүлэх зорилго, зорилтуудад яв цав нийцсэн хөтөлбөр батлагдаж гарч ирээсэй гэж л хүсэх байна.
Эх сурвалж: Focusnews.mn
Сэтгэгдэл ( 7 )
Харамсалтай нь одоогийн гадаад харилцааны яам сайн ажиллаж чадахгүй байна Ялангуяа одоогийн сайд.Иргэд бид улсаа төлөөлж буй хүнээ бүхий л талаар өндөр ёс зүйтэй байна гэж ойлгож ирсэн. Одоо л шалгуур хамаагүй болжээ. Өнгө мөнгөөр шийдсэн тмоилолт чинь улсын нэр хүнд унагааж байна шүү дээ экс сайдаа.
2000хүн 1дор хүлээн авч оношлох эмчлэх тусгаарлах хүчин чадалтай эмнэлэг шаардлагатай Төсөвт тодотгол хийж ОУ-н тусламжаар барьж болно. 2000 хүн багтаах 1 эмнэлэгтэй бол ингэж 4 сараар хорионд орохгүй бүх зүйл хэвийн байх байв .Гаднаас ирэгсдээ шинжлээд тусгаарлаад халдвартайг нь эмчлээд явчихна. Өдийд хичээл сургууль ажил гээд бүх зүйл хэвийн явж байх байлаа. Цаашид ч цогц байдал шаардагдах тул одооноос халдвартын хүчин чадлыг ж 2000д хүргэх ёстой Халдварт дэгдэлт цаашидч ирнэ гэж сануулж буй
ЗА АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ МАШ ХЭЦҮҮ БОЛОХНЭЭ.САЯХАН ХЯЗГААРТАЙ ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ СОЛОНГОС ЧИГЛЭЛ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ ЖООХОН БУУСАН ИЛҮҮ ЧӨЛӨӨЛӨЖ БАЙЖ ОЛОН АГААРЫН ЧИГЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ АВИА КОМПАНИ ИХСЭЖ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ БУУНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.ЗӨВХӨН МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ ГЭЖ ХЯЗГААРТАЙ ХАНДАХ НЬ ТОМ ЗУРАГААР ХАРАХАД УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ УЛС ТӨРИЙН ШАХАА ДЭНДҮҮ ДАНХАР БҮТЭЦИЙН ЗАРДАЛЫГ ЭНГИЙН ИРГЭД БИД ҮНЭТЭЙ БИЛЕТ БОЛГОЖ ДЭМЖИХ ЦАГ ОДОО БИШ.МОНГОЛ БОЛ БУСАД ОРНЫГ БОДОХОД ИХ ҮНЭ ТӨЛЖ ӨВӨЛЖД
ЗА АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ МАШ ХЭЦҮҮ БОЛОХНЭЭ.САЯХАН ХЯЗГААРТАЙ ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ СОЛОНГОС ЧИГЛЭЛ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ ЖООХОН БУУСАН ИЛҮҮ ЧӨЛӨӨЛӨЖ БАЙЖ ОЛОН АГААРЫН ЧИГЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ АВИА КОМПАНИ ИХСЭЖ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ БУУНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.ЗӨВХӨН МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ ГЭЖ ХЯЗГААРТАЙ ХАНДАХ НЬ ТОМ ЗУРАГААР ХАРАХАД УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ УЛС ТӨРИЙН ШАХАА ДЭНДҮҮ ДАНХАР БҮТЭЦИЙН ЗАРДАЛЫГ ЭНГИЙН ИРГЭД БИД ҮНЭТЭЙ БИЛЕТ БОЛГОЖ ДЭМЖИХ ЦАГ ОДОО БИШ.МОНГОЛ БОЛ БУСАД ОРНЫГ БОДОХОД ИХ ҮНЭ ТӨЛЖ ӨВӨЛЖД
ЗА АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ МАШ ХЭЦҮҮ БОЛОХНЭЭ.САЯХАН ХЯЗГААРТАЙ ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ СОЛОНГОС ЧИГЛЭЛ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ ЖООХОН БУУСАН ИЛҮҮ ЧӨЛӨӨЛӨЖ БАЙЖ ОЛОН АГААРЫН ЧИГЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ АВИА КОМПАНИ ИХСЭЖ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ БУУНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.ЗӨВХӨН МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ ГЭЖ ХЯЗГААРТАЙ ХАНДАХ НЬ ТОМ ЗУРАГААР ХАРАХАД УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ УЛС ТӨРИЙН ШАХАА ДЭНДҮҮ ДАНХАР БҮТЭЦИЙН ЗАРДАЛЫГ ЭНГИЙН ИРГЭД БИД ҮНЭТЭЙ БИЛЕТ БОЛГОЖ ДЭМЖИХ ЦАГ ОДОО БИШ.МОНГОЛ БОЛ БУСАД ОРНЫГ БОДОХОД ИХ ҮНЭ ТӨЛЖ ӨВӨЛЖД
ЗА АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ МАШ ХЭЦҮҮ БОЛОХНЭЭ.САЯХАН ХЯЗГААРТАЙ ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ СОЛОНГОС ЧИГЛЭЛ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ ЖООХОН БУУСАН ИЛҮҮ ЧӨЛӨӨЛӨЖ БАЙЖ ОЛОН АГААРЫН ЧИГЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ АВИА КОМПАНИ ИХСЭЖ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ БУУНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.ЗӨВХӨН МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ ГЭЖ ХЯЗГААРТАЙ ХАНДАХ НЬ ТОМ ЗУРАГААР ХАРАХАД УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ УЛС ТӨРИЙН ШАХАА ДЭНДҮҮ ДАНХАР БҮТЭЦИЙН ЗАРДАЛЫГ ЭНГИЙН ИРГЭД БИД ҮНЭТЭЙ БИЛЕТ БОЛГОЖ ДЭМЖИХ ЦАГ ОДОО БИШ.МОНГОЛ БОЛ БУСАД ОРНЫГ БОДОХОД ИХ ҮНЭ ТӨЛЖ ӨВӨЛЖД
ЗА АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ МАШ ХЭЦҮҮ БОЛОХНЭЭ.САЯХАН ХЯЗГААРТАЙ ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ СОЛОНГОС ЧИГЛЭЛ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ ЖООХОН БУУСАН ИЛҮҮ ЧӨЛӨӨЛӨЖ БАЙЖ ОЛОН АГААРЫН ЧИГЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ АВИА КОМПАНИ ИХСЭЖ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ БУУНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.ЗӨВХӨН МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ ГЭЖ ХЯЗГААРТАЙ ХАНДАХ НЬ ТОМ ЗУРАГААР ХАРАХАД УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ УЛС ТӨРИЙН ШАХАА ДЭНДҮҮ ДАНХАР БҮТЭЦИЙН ЗАРДАЛЫГ ЭНГИЙН ИРГЭД БИД ҮНЭТЭЙ БИЛЕТ БОЛГОЖ ДЭМЖИХ ЦАГ ОДОО БИШ.МОНГОЛ БОЛ БУСАД ОРНЫГ БОДОХОД ИХ ҮНЭ ТӨЛЖ ӨВӨЛЖД