УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд есөн гишүүн өнөөдөр /2020.04.22/ УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.
Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-аас төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Энэ Ажлын хэсгийн гишүүд энэ хуулийн төслийг санаачилсан. Хуулийн төсөл боловсруулах хоёр шаардлага байгаа. Энэ оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн чиглэлээр дөрвөн том өөрчлөлт орсон. Үүнийг органик хуульд тусгах шаардлага үүссэн. Хууль зургаан бүлэг, 80 зүйлтэй. Өмнөх хууль 40 зүйлтэй хууль байсан. Хоёр дахин томссон хууль болж байна" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг зааглаж тодорхой болгож өгсөн. Хамгийн ойр байгаа нэгжид нь эрх мэдлийг олгох чиглэлд тусгасан. Өмнөх хуульд чиг үүргүүд давхардсан байсан. Эдгээрийг цэгцэлж өгсөн. Нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ-тай холбоотой хэд хэдэн асуудал оруулсан. Орон нутагт улс төржилт байхгүй болгоход анхаарсан. Тухайлбал, сумын хуралд нэр дэвшигчийг улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй. ИТХ-ыг хариуцлагагүй ажиллах юм бол тараадаг болно. Эргүүлэн татдаг болно. ИТХ-д намын бүлэг байгуулахыг хориглосон. Хариуцлагатай болгох, улс төрийн намаас ангид байлгах заалтууд оруулсан" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нэг нөхөр сумаас улс бүрддэгийг мэддэггүй мал юмаа.