Улсын Дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж МАХН гэсэн нэрийг бүртгэх эсэх асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. МАН-аас өрх тусгаарлан, түр штаб байгуулсан Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчид өнгөрсөн өвлөөс хойш МАХН гэсэн нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хөөцөлдсөн ч энэ асуудал шийдэгдэлгүй өнөөг хүрсэн юм. Тиймээс маргааш болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэхээр болоод байна.
Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг хэлэлцэх энэ удаагийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Дээд Шүүхийг төлөөлж Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог нар оролцох юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )