Оройтсон шийдвэр О.Баасанхүүд юу авчрах бол...

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

МАХН-ыг булаах өндөр санаа нь нуран унаж, О.Баасанхүү эцэстээ АН-аас улс төрийн “орогнол” хүсэж байгаагаа эртнээс далд хэлбэрээр зарласан. Улстөрчийн тактик байх. Харин өдгөө энэ нь шийдлээ олж, тэрбээр албан ёсоор АН-ын гишүүн боллоо хэмээн “гунигтайхан” хөөр болж байна. АН ч сүрхий хүлээн авав бололтой. “УИХ-д бүлэгтэй боллоо” хэмээн хөл болох хүмүүс ч байна. Дэлхий нийтэд хөл хориотой, манай эрх баригчид нэмээд “Улс төрийн хорио” тогтоочихсон ийм үед бүлэг битгий хэл арми байгаад ч нэмэр алга. 

Уг нь цагтаа тэр АН-ын хаалгыг савж, Н.Энхбаярыг МАХН ч үгүй манаргаж явахад ирээдүйгээ даатгаж, өнөөдөр Монгол даяар мэдэх нэгэн улстөрч болжээ. Хоёр парламент дамжин манаргасан гэхээр чамгүй алсыг харсан мэдрэмжтэй нөхөр гэж болохоор. Гэвч эцэстээ савж орхисон айлынхаа босгоор давж байгаа нь сонгогчдод таалагдах эсэх нь бас л бодох асуудал. Энэ ч яахав, улс төр. О.Баасанхүү шиг залуу хүнээс битгий хэл тэтгэврийн өвгөн Ч.Улаан нараас ч гардаг араншин. Тиймээс өнгөрч баларсан асуудал ч тэндээ үлдэг.

Гагцхүү сонгуулийн чимээн дор, санал авах босгон дээр шахам гарч байгаа шийдвэр шүү дээ. Түүнд индэр дээрээс зандарсан УИХ-ын гишүүн байх уу, бусдын хэтэвч өнгөлзсөн өмгөөлөгч байх уу гэдгийг шийдвэрлэх мөч ирлээ гэсэн үг. Халхын хаа ч очсон Н.Энхбаяр болон МАХН-ыг дэмжигчид АН-аас дутахгүй бий. Гэтэл Н.Энхбаярыг өрөвдөн магтаж, нулимс унагаж явсан нөхөр нь гэнэт АН-аас нэр дэвшээд очихоор өнгө холилдон харагдана. Андуурч төөрөхгүй юм гэхэд саналын алдаа эндэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Уг нь энэ л нулимсны үнэ цэнэ парламентад найман жил суулгасан гэдгийг мартаж болохгүй.

Алагтай булагтай сонгуулийн тавцан дээр Н.Энхбаяр, МАХН-ын тухай муулах аргагүй. Дэмжигчид нь ширвээд унагаачихна. Магтаад байна гэхээр АН-ын дэмжигчид цохиод унагаачихна. Ийм цагт ёстой л “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг болно. Түүний хувьд бол рейтингээр адилхан АН, МАХН, хоёр “Э”-гийн дунд шахагдан зогсох өдөр ирэх вий гэж өмнөөс нь эмээнэ. Ийм л цагаар бие даан нэр дэвшдэг ч байж уу гэсэн бодол толгойд нь ч мөн олон орж ирнэ дээ. Уг нь О.Баасанхүү намгүйгээр бие даан нэр дэвших хэмжээнд хүрсэн улстөрч, гайгүй хуульч мөн байж таарна. МАН-аас мандатгүй үлдсэн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар бие даагаад гарч ирж байхад түүнээс дордох зүйл өчүүхэн ч алга. Тэр иргэдийн талд дуугардаг уу гэвэл дуугардаг. Тэр хууль бус зүйлийн төлөө тэмцдэг үү гэвэл тэмцдэг. Улс төрд байх олигархи бүлэглэлийн элдэв зүйлийг илчилдэг үү гэвэл илчилдэг. УИХ-аар хэлэлцэгдэн баталгаажиж байгаа хууль О.Баасанхүүгийн үг, оролцоогүй байна гэж үгүй. Тэр бол ийм л улстөрч болж өсөж өндийсөн. Энэ талаас нь харахаар Н.Энхбаяр хүнийг “алдаг”, хохироодог гээд байгаа олны үг ортой ч юм шиг. Чухам МАХН-аас гишүүн болсон хүн, АН-д ирээд нэр дэвшиж болох эсэх хууль эрх зүйн орчин юу байдаг юм бол доо.

Нэг талаараа АН-ын рейтинг яг энэ цаг дор тааруу байна, даргынх нь рейтинг бүр ч шалан дээр байна. АН-аас чухам ямар акц бодож байгааг мэдэх юм алга. Улс төрийг өнөөдрөөр тааварлах аргагүй. Юутай ч одоогоор хүний мөрөөсөл болсон АН хэнийг ч хамаагүй босгоороо давуулахаас өөр аргагүй. Ядахад С.Эрдэнэ АН-ын тамга авснаас хойш олон гишүүдээ алдсан. Ийм л хүнд цаг үед тэр нутаг сэлгэж байна. Уг нь МАХН-ыг авах оролдлого бүтэлгүйтсэн тэр цагт л буурь сэлгэх байж. Ядахад өнгөрөгч намар солих байж. Тэгсэн бол тэр МАХН хэмээх шошгоо авч хаяж чадах байв. Ийнхүү нэгэнт өөрийнхөө дүр төрх, бодол санааг ард түмэнд ойлгуулж харуулсан нэг залуу улстөрч шийдвэрлэх мөчид маш эрсдэлтэй алхам хийлээ гэж харж байгаа хүн цөөнгүй байх.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.68.198) 2020 оны 04 сарын 24

ene urvagchaas bolj AN budaa bolno doo

0  |  0
Hurtz, Elgebee (80.187.110.7) 2020 оны 04 сарын 23

Uuruu unasan huuhed uildaggui! Teneg Baby yavsan ni bolj. \nXa,xa,xa .

0  |  0
Зочин(59.153.114.162) 2020 оны 04 сарын 23

АН-аас ганц ч хүн битгий сонго. Ард түмэн хүчтэй гэдгийг энэ хулгайч, луйварчдын бүлэглэл болох АН-д харуулцгаая монголчуудаа.

1  |  0
Зочин (59.153.115.246) 2020 оны 04 сарын 23

Хэрүүлч одоо өнгөрсөн харин өөрөө явлаа

0  |  0
зочин(203.91.115.56) 2020 оны 04 сарын 23

Хэрүүлийн бузар шингэсэн яншаа чавганц. Коронагийн дараа Гандан орж бузраа арилгуулах хэрэгтэй.

0  |  0
Зочин (64.119.24.43) 2020 оны 04 сарын 23

Монголчууд 30 жил дарлууллаа. Олон жил улс төрд явсан их ч зүйл луйвардлаа цодойтлоо цадлаа хулгайч луйварчид. Энэ хугацаанд ард түмнийг хэвээрээ юу ч мэдэхгүй гэнэн гэнэн гээд бодоод байвал эндүүрэл. Бас адилхан 30 жил сонгууль өгч хулгайч луйварчид аа танихтайгаа болсон мэдлэг боловсрол оо дээшлүүлсэн шүү. Эх орноо хятадын мэдэлд өгсөн бүх улс төр хийж байсан хулгайчуудтай хайр найргүй тэмцэж шоронд хийж улс орноо амар жимэр болгох цаг тулсан.

1  |  0
zochin(150.129.141.55) 2020 оны 04 сарын 23

uunii tukhay bichikhee bolioch , yamar une tsenetey ch khun bish , neg l patsaan

0  |  0
зочин(103.229.123.217) 2020 оны 04 сарын 23

бузар амьтан бузар

0  |  0
Top