Импорт 9.7 хувь, экспорт 41.5 хувиар БУУРЧЭЭ

2020 оны 04 сарын 23

Гадаад худалдааны нийт бараа эргэлт  оны эхний гурьан сарын гүйцэтгэлээр 2197.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.1 хувиар буюу 860.1 сая ам.доллароор буурсан байна. Импорт экспортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 125.8 сая ам.доллароор сөрөг гарчээ.

Экспорт 1035.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 735.9 сая ам.доллар буюу 41.5 хувиар буурсан байна.

Харин импорт 1161.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 124.2 сая ам.доллар буюу 9.7 хувиар буурчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top