ДОХ-ын вирус тээгч 95-д хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

ДОХ-ын вирус тээгчийн тоо таваар нэмэгдэж, 95-д хүрлээ. Вирусээр халдварласан иргэдийн тоо 90 хүрсэн тухай өнгөрсөн гуравдугаар сард Эрүүл мэндийн яамныхан зарлаж байсан бол гурван сарын дараа таван тохиолдол нэмж бүртгэгдсэн нь энэ. ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад, "Халдвар тээгчийн тоо 95 хүрсэн нь үнэн. Тэдний олонх нь нийслэлийн харьяат бөгөөд бэлгийн хэвийн амьдралтай. Сайн дураар шинжилгээнд хамрагдсан. Мөн өмнөх тохиолдлуудын хавьтагчдаас илэрсэн нь ч бий.  Өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн. Эмнэлэгт эмчлүүлээд гарсан. Дашрамд хэлэхэд, хэрэв иргэн та эрсдэлтэй бүлэгтэй бэлгийн харилцаанд орсон бол ДОХ-ын шинжилгээ өгөхөд илүүдэхгүй. Үүнд биеэ үнэлэгч, ижил хүйстэн, эсвэл зориулалтын бус зүү тариураар мэс засал хийлгэсэн хүн хамаарна" гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top