У.Хүрэлсүх: МАН-ын мөрийн хөтөлбөрт нэг ч хууль зөрчсөн зүйл байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24



УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосон билээ.

Тэгвэл хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл өнөөдөр /2020.04.24/ Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлж байна. Энэ хүрээнд эрх баригч нам болох МАН сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх "Юуны өмнө МАН албан ёсоор сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох бичиг, баримтаа гардуулж өглөө. Энэ удаагийн УИХ-ын сонгууль цаг хугацаандаа явагдах ёстой. Ард иргэдээ ч сонгуульд идэвхтэй сайн оролцохыг уриалж байна. Шударга, сайхан явагдах ёстой. Улс төрийн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, хянуулсан. Үүнд алдаа, оноотой сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж болохгүй заалт аль аль намд гарсан байх. Тэр бүхнийг засаж, эцсийн байдлаар дахин хянагдаж өнөөдөр гардуулж өгч байна. Энэ удаагийн сонгууль хүндхэн нөхцөлд явагдаж гэж байна. Дэлхий нийтэд коронавирус гэж цар тахал тарсан. Монгол Улсын хувьд энэ вирус хяналтад байна, тайван гэж хэлж болно. Цар тахал хүндэрсэн улс, орон ч сонгуулиа амжилттай хийсэн байна" гэв.

Түүнчлэн "Монгол Улсын иргэд ч гэсэн хариуцлагатай сонгуульдаа оролцох байх гэдэгт итгэж байна. Энэ удаагийн сонгуулийг шударга яваасай гэж хүсэж байна. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд явуулна гэдгээ мэдэгдэж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бол хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өмнө нь хийж байсан ажлаа дуусгах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, нефтийн үйлдвэр, төмөр замын ажил, цэвэрлэх байгууламж гээд олон асуудал бий. МАН бол нийгмийн чиг баримжаатай, зах зээлээ хөгжүүлэх зорилттой нам. Энэ үзэл баримталдаа тусгасан мөрийн хөтөлбөр болсон. Зарим улс төрийн нам орон сууц өгнө гэж хэлж байна. Энэ бол байж болохгүй, хэзээ ч биелэгдэхгүй зүйл. Боломжгүй амлалтаа засаж залруулах байх гэж бодож байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.67.212) 2020 оны 04 сарын 26

МАН УЮугаасаа л хулгайлдаг хулгайлсаар ч ирсэн хулгайлж ч байгаа цаашид ч хулгайлах л болно гэсэн хөтөлбөр үү

0  |  0
сонгогч(49.0.212.59) 2020 оны 04 сарын 26

Мэдээж мөрийн хөтөлбөрөө хуулийн дагуу хийлгүй яахав харин хууль зөрчдөг нэр дэвшигч сонгуульд оруулах бол уу яах бол харж байя.

0  |  0
Ард(202.126.89.167) 2020 оны 04 сарын 26

Хэлсэндээ хүрдэггүй бол эмийн шинжийг олноо гэж. Хүрэлсүх ээ та авилга, албан тушаалын наймааг яагаад зогсоохгүй байна. Та худлаа ярьж попрохоос өөр зүйлийг хийсэнгүй. Хэзээ авилгачдын толгой дээр таны сэлэм буух вэ. Сэлмээ сугалан цаг болоогүй юу.

1  |  0
Халх(202.9.46.8) 2020 оны 04 сарын 26

МАН ын ЖДҮ чид,концесчид, хүчиндэгчид, гэмт хэрэгтнүүд цөмөөрөө хууль зөрчөөгүй болж байна уу Хүрэлсүх ээ!!!!! Худлаа шоудхаа боль, монголын олон түмэн арай өөр болсон шүү Хүрэлсүх ээ!!

1  |  0
Зочин(66.181.161.58) 2020 оны 04 сарын 26

Энэ бол зүгээр нэг ждүчин сайдынх нь л хэлж буй үг. Тэдгээр эрх баригч ждүчид, 60 тэрбумчид, алуурчид, хүчирхийлэгчид, авилгачид ингэж ”шааж” байхад үүнийг хэн үгүйсгэж, нотлож, эсрэг дуугарах юм бэ?

1  |  0
Ard tumen(75.86.79.22) 2020 оны 04 сарын 26

Eronkhii saidaa shudarga ard tumen100

0  |  1
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 24

zorchson l baina shdee ter ner devshih hymyys chin bygd toroor bayjsan hymyys hiisen uildelteigee net-eer dyyren niitlegdeed baina !!!!! tanai namd yadaj zever hymyysee devshyyleh bolomj baihgui yu?

1  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 04 сарын 26

Songuulia boli, baruun europad enw jiliin buh tim arga hemjee tsutsalsan. Daraa jiliin 6 sar hurtel covid urgeljilseer baih bolno, vakzin gargaj awah hugatsaa dood tal ni 1 jil sar bdag erdemted sudlaachid bugd ingej heleed bna, baruunii ulsuudad tom bayar arga hemjeenuude bugdiig hiij bolihgui gesen huuli gargasan. Getel mongold songuuli hiih geed bhin idej uuj zawshihiin tuluu yund yarna we, uvchin delgerwel emneleg, tonog tuhuurumj, em taria geed hangalttai biluu? 3han say hun uhehee hurwel 10 honogt l duusna. Ard tumen songuuli uguhuu esrguutseh heregtei,

2  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 04 сарын 26

хагартлаа баяжсан ЖДҮ дээ цэгцлээчээ идэж уусан аөрөнгөө төлөөгүй байж нэр дэвшинэ гээд байхын ичихэд яадаг бнаа

3  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 24

Eh ornii erdes bayalagaa ergvvlen avah eh ornoos urvagchid oppshorchidtoi temtseh heel hahyyliin olgiarhyydiig yahaa eruusuu yarihgvi uym .Eh ornoo tseverleh boloogvi uym yy .Tavantolgoig hyjaad ugchihsunuu yarihgvi uym .Ouytolgoig avhaa yarihgvi uym .MANAN USTAHGVI NI OILGOMJTOI .\n\n

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 24

Eh ornii erdes bayalagaa ergvvlen avah eh ornoos urvagchid oppshorchidtoi temtseh heel hahyyliin olgiarhyydiig yahaa eruusuu yarihgvi uym .Eh ornoo tseverleh boloogvi uym yy .Tavantolgoig hyjaad ugchihsunuu yarihgvi uym .Ouytolgoig avhaa yarihgvi uym .MANAN USTAHGVI NI OILGOMJTOI .\n\n

0  |  0
Top