ОХУ “Ялалтын пуужин” хөлгийг хөөргөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 25

ОХУ Олон улсын сансрын станцад ачаа хүргэх “Прогресс МС-14” сансрын хөлгийг “Союз-2.1а” зөөгч пуужингаар Байконур сансрын буудлаас өнөө өглөө /2020.04.25/ үүрээр хөөргөжээ. Энэхүү хөлгийг Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Ялалтын пуужин” гэж нэрлэсэн байна.

“Прогресс МС-14” хөлөг ердөө 3 цаг 21 минутын дотор Олон улсын сансрын станцад очих юм. Хөлгөөр 2.5 тонн ачаа хүргэж байгаа бөгөөд 1.35 тонн нь хүнсний бүтээгдэхүүн, эм хэрэгсэл, эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл болон туршилт явуулах тоног төхөөрөмж гэнэ.

Энэхүү хөлгөөр мөн ОУСС-ыг цэнэглэх 650 кг түлш, 46 кг хүчилтөрөгч, 420 кг ус хүргэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top