Автобусны 11 зогсоолыг шинээр байгуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор мэргэжлийн байгууллагаас судлан үзэж автобусны буудал зогсоолыг байршуулдаг. Энэ удаад иргэдийн эрэлт хэрэгцээ болон саналын дагуу шинээр автобусны буудлыг бий болгож сүүдрэвч, сандал, тэмдэг тавиад байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 11 зогсоол шинээр нэмж байгуулсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэг "Буянт Ухаа" спорт цогцолборын гадаа автобусны буудал байршуулж М:11 буюу "Нисэх-МУБИС", М:22 буюу "Нисэх-Сонсголон-Тэнгис кинотеатр", ХО: "Био-Морингийн даваа-МУБИС" чиглэлийн автобуснууд зогсож иргэдэд үйлчлэх юм байна. Харин Сонгинохайрхан дүүргийн "Хилчин" хотхоны буудалд М:5 "Баянхошуу-МУБИС", М:23 буюу "Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг" чиглэлийн автобуснууд зогсох аж. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт байрлах Баянмонгол   хорооллын   шинэ   зогсоолд   их багтаамжийн автобусны М:41 “Толгойт-Вокзал-Амгалан" чиглэл, бага багтаамжийн автобусны ТШ:17 буюу "Амгалан-М.Гандийн гуд.-ТЭЦЗ", ТШ:18 буюу “Улиастай-ЗЦГХЦЦС" чиглэлийн автобуснууд зогсох юм байна. Мөн "Генерал" худалдааны төвд бага багтаамжийн автобусны ТШ:17 буюу "Амгалан-М.Гандийн гуд.-ТЭЦЗ" чиглэлийн автобус зогсохоор болжээ. Түүнчлэн "Хөх тэнгэр хотхон" болон МТ-ийн ШТС дээр мөн автобусны зогсоолтой болж хот орчмын ХО: "Налайх-10 шар байр-Вокзал", ХО: “Ургах наран хороолол-Баруун 4 зам-Вокзал", ХО: "Городок-Налайх-МУБИС", ХО: ”ХонхорТээврийн Товчоо" зэрэг чиглэлийн автобуснууд зогсдог болж байна. Сүхбаатар дүүрэгт "Зунжин" худалдааны төв дээр шинээр гаргасан зогсоолд ЗҮ:1 "Жигжид-Бөмбөгөр худалдааны төв", ХО: "Шарга морьт-МУИС-ХӨСҮТ”, М:39 "Ар согоот-Бөмбөгөр-Чингис Соосэ ИС" чиглэлийн их багтаамжийн автобуснууд болон зуслан руу явж байгаа бага оврын бүх автобус зогсох аж.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top