МАН-ын удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, баримт бичгээ өнгөрсөн баасан гарагт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Үүний дараа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Тэрбээр “Энэ удаагийн сонгууль хүнд нөхцөлд явагдах гэж байна. БНСУ-ын сонгуульд ард иргэд нь идэвхтэй оролцоод сүүлийн 26 жил байгаагүй өндөр ирцтэй сонгуульд оролцсон. Үүнтэй адил манай улсын иргэд ч дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд ч, ууган намын даргын хувьд ч итгэж байна. Ард түмэндээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцоорой, сонгуулиа цаг хугацаанд нь сайхан явуулъя гэж уриалж байна. Энэ удаагийн сонгууль шударга яваасай гэж хүсч байгаа. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан хамгийн чухал ажлууд бол өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа бүрэн хийж дуусгах ёстой. Жишээ нь, нефт боловсруулах үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, сургууль соёл, цэцэрлэг гээд олон асуудал тусгалаа олсон. Энэ бүхэн хуулийн хүрээндээ хийгдээд, хянагдаад СЕХ-д хүргүүлж байна” гэсэн юм.
-Танай намын үзэл баримтлал мөрийн хөтөлбөртөө хэрхэн туссан бэ?
-Манай нам социал демократ нам. Нийгмийн чиг баримжаатай, зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөр бол социал демократ үзэлд суурилсан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалтай болсон. Зарим улс төрийн намууд орон сууц үнэгүй өгнө гэж амлаж байгаа. Энэ бол мөрийн хөтөлбөрт байж болохгүй зүйл. Нөгөө талаар хэзээ ч биелэгдэх боломжгүй. Үүнийг улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байгаа юм. Манай улсад ямар боломж байгааг гэдгийг надаас илүү мэдэх хүн байхгүй байх. Хэзээ ч биелэгдэхгүй амлалтыг манай улс төрийн хүчнүүд өгч болохгүй. Үүнд ард иргэд итгэж, төөрөгдөж болохгүй. Сонгуулийн хугацаанд ард иргэд маань нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцаарай.
-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэх үү?
-Би намын дарга, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна. Мөн бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Парламент гэдэг бол ард түмний хураангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно.
-Сонгуулийн санхүүжилтээ яаж босгох вэ?
-МАН аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас мөнгөтэй хүн нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшихгүй гэж байгаатай адил. Тиймээс энэ шударга ёсны зарчимд ч нийцэхгүй, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй. Сонгуульд ороход мэдээж мөнгө шаардлагатай. Мөнгөгүй сонгууль гэж юу байх вэ. Тэр мөнгийг хуулийн дагуу сонгуулийн хандив цуглуулах цуглуулаад сонгуульд оролцоно. Сонгуулийн хандиваараа сонгуульдаа оролцох бүрэн боломж байгаа. Би мөнгөний сонгуулиас салъя гэж хэлээд байгаа. Олон жил хэл аманд өртлөө. Алдаа дутагдал ч байсан. Үүнийг засаж, залруулъя. Цэвэр, шударга сайхан сонгууль явуулъя. Сонгуулийн хуульд заасны дагуу хандиваа цуглуулаад эргэж тайлагнана.
Сэтгэгдэл ( 8 )
Huzaarai chi muu hulgaich, ta nar songuuld yaj yalagdahaa harnaa gaigui
byh namuud nogoo l hiideg ajlaa hiij baina, mongotei l bol hench hamaagui devshdeg….Hyrelsyhiig zov hymyystei ni, heden zever bie daagchidtai 76 byrdeh ni deer boloh ni dee...
yag zov odoo estoi huuli zorchood ichih ch ugui denchin geed nerlechihseen bas….hezeech mongogui zov hyn garahgui mongoor ner devshij baigaa zagt Mongol uls hezeech hogjihgui !!!!\nBusad byh nam heden ynz byriin hemjeenii mongo nehej suugaa, AN byyr zagaandaa garsan , ganz tanaih anh udaa neg zever songuuli hiivel demjleg avna..
Хүрэлсүх гуай одоо болно.
HURElSUH ee !negdugeer durem ; bvv buuj ug horyrdugaar durem; 1 t durmee sana . Ali Pachino
Ard olniig hooson syrjin yariagaar huurahaa boliochee.ahmaduudiig yalgaj uursdiig hamaaral hynii hymyyst 6 salahiig ugsun.manang arilgah geed syrjignesen.erdenetiin.oyutolgoin geed olon amlaltaa martsan uu.ard olon martaagyi.odoo shine hychnii .bolon Enhbayariig songoh heregtei ed nart byy itge
tanai nam amlalt bieluulsen ym uu tegeed ta sayhan yrihdaa bh irgediig NDSH TATVARAAS chuluulnu geed bsan ene bielelee oloogui naad zahiin jish ee de
хулхидуулсаар байгаад итгэх итгэлгүй болжээ